Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон шинэчилэн найруулах болсон шалтгаан нь хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, техник, технологийн хөгжил өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа Ариун цэврийн тухай хууль нь цаг үеийн шаардагыг бүрэн хангахгүй байгаатай холбоотой юм.

Хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчмыг баримтлан Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Энэ хууль батлагдснаар хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг хангуулах талаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тогтоож салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулна.

Хүн амын суурьшлын бүс, орон сууц, барилга байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд тавих эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хуульчлан тогтоосноор хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл ахуйд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл буурч, хүн амыг өвчлөлөөс сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

Хуульд нийцүүлж эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлагыг сахиулахаар тогтоосон дүрэм, журмыг боловсронгуй болгох нөхцөл хангагдана.

Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлснээр хуулийн хэрэгжилт сайжирч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хариуцлага дээшилнэ гэж тооцсон байна.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж