Airbus-ийн хувьцааны үнэ буурлаа

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Airbus-ийн хувьцааны үнэ буурлаа

Airbus-ийн хувьцааны үнэ буурлаа

Испанийн Севильяд цэргийн тээврийн A400M онгоц унасны дараа бирж дээр Airbus компанийн хувьцааны үнэ унаад эхэлсэн тухай Associated Press мэдээлэв. Хувьцааны үнэ нь 2 хувиар унан нэг хувьцаа нь 62,14 еврогоор арилжаалагдав. Одоо компанийн үйлдвэрлэсэн онгоцны ослын мөрдөн байцаалтыг явуулж байна.

Энэ жилийн эхний улиралд Airbus компанийн цэвэр ашиг жилийн үнэлгээгээр 1,8 дахин нэмэгдэж 792 сая евро болжээ. Airbus A400M онгоц унах үеэр багийн зургаан гишүүн нь амиа алдсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж