Apple компани Хятадын ойг хамгаалах шинэ төсөл эхлүүлсэн тухай Bloomberg мэдээлэв. Төслийг Дэлхийн онгон байгалийн сантай хамтран хэрэгжүүлэх юм байна.
Хөтөлбөрийн зорилго нь целлюлоз, цаас, модон материал бэлтгэхэд ашиглагдаж байгаа нэг сая акр ойн хамгаалалтыг хийхэд орших ажээ.
"Бид манай салбарын лидерүүдтэй хамтрахад баяртай байх болно» гэж компанийн тэргүүн Тим Кукийн мэдэгдэлд өгүүлжээ.
Компанийн үйлдвэрлэлийн хэрэглээний зарим хэсгийн ашиглаж байгаа сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрөө сэргээж байгаа тухай өмнө мэдээлсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР