Даллас хоёрдугаар шатанд шалгарч, Каролина цувралыг тэнцүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Даллас хоёрдугаар шатанд шалгарч, Каролина цувралыг тэнцүүлэв

Даллас хоёрдугаар шатанд шалгарч, Каролина цувралыг тэнцүүлэв

Манай гаригийн шайбтай хоккейн хамгийн том, хамгийн хүчирхэг лиг болох Хойд Америкийн NHL буюу Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн 2018-2019 оны плэй-офф үргэлжилж байна. Өнөөдөр ҮХЛ-ийн мөсөн талбайд хоёр тоглолт явагдсан бөгөөд "Даллас Старс" баг плэй-оффын хоёрдугаар шатанд шалгарлаа.

Сүүлийн хоёр улирал плэй-оффын гадна үлдээд байсан Техас мужийн "Даллас Старс" баг Өрнөд бүсийн сүүлийн эрхийг авч, плэй-оффт шалгарсан. Хэдийгээр дөнгөж плэй-оффт шалгарч чадсан ч аяллаа тун амжилттай үргэлжлүүлж байна. Тэд эхний шатанд лигт хамгаалалтаараа дээгүүрт бичигддэг "Нэшвилл Предаторс" багтай таарсан бөгөөд цувралыг 4-2 харьцаатай дуусгаж, дараагийн шатанд шалгарлаа. Хоёр багийн цувралын зургаа дахь тоглолт өнөө өглөө Даллас хотын “American Airlines Center” ордонд болж, талбайн эзэн "Даллас Старс" баг нэмэлт цагт швед хамгаалагч Й.Клингбергийн оруулсан гоолоор хожил байгуулжээ.

Өнгөрсөн жилийн стэнлийн цомын аварга "Вашингтон Капиталс" баг плэй-оффын эхний шатанд хүндхэн өрсөлдөгчтэй таарсан бололтой. Хоёр багийн цувралын эхний хоёр тоглолтод "Вашингтон Капиталс" ялалт байгуулж болох ёстой юм боллоо гэж харж байсан ч "Каролина Харрикейнз" баг зүгээр ч нэг бууж өгөхгүй гэдгээ харуулан аваргуудыг сандаргаж байна. Өнөө өглөө хоёр багийн цувралын зургаа дахь тоглолт болсон бөгөөд талбайдаа тоглосон "Каролина Харрикейнз" баг 5-2 харьцаатай ялалт байгуулж, цувралыг 3-3 болгон тэнцүүлэв. Хоёр багийн цувралын долоо дахь буюу шийдвэрлэх тоглолт нөгөөдөр буюу пүрэв гаригийн өглөө Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон хотын “Capital One Arena” ордонд явагдана.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж