"Дэлхийн номын өдөр-Улаанбаатарчууд уншиж байна" арга хэмжээнд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

"Дэлхийн номын өдөр-Улаанбаатарчууд уншиж байна" арга хэмжээнд оролцлоо

"Дэлхийн номын өдөр-Улаанбаатарчууд уншиж байна" арга хэмжээнд оролцлоо

Өнөөдөр тохиож буй “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Үндэсний номын сан болон Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаар зочиллоо.

Хотын Захирагч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хамтаар Үндэсний номын сангийн Төвд номын сан, Монгол судлалын танхим, Архив, Үнэт ховор номын музей, Уншлагын танхимаар орсныхоо дараа тус байгууллагын шинэ барилгын ажлын явцтай танилцаж, тодорхой үүрэг даалгавар өгөв. Барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос барилгын ажил эхэлсэн боловч газрын маргаан, санхүүжилт хүрэлцээгүй зэрэг асуудлаас болоод өнөөг хүрсэн гэдгийг компанийн удирдлагууд хэлсэн юм.

Ерөнхий сайд энэ асуудлыг шуурхай шийдэж, шинэ номын сангийн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгах үүргийг шийдвэр гаргах эрх бүхий холбогдох яамд, газруудын удирдлага болон гүйцэтгэгч компанийнханд өглөө. Харин хотын Захирагч нийслэлээс шалтгаалах бүхий л асуудлыг  хурдан шуурхай шийдвэрлэж, барилгын явцыг эрчимжүүлэхэд анхаарна гэдгээ энэ үеэр илэрхийлэв. Үүний дараа нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, "Дэлхийн номын өдөр-Улаанбаатарчууд уншиж байна" арга хэмжээний нээлтэд оролцлоо.

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Өнөөдөр тохиож байгаа Дэлхийн номын өдрийн баярын мэндийг энд хүрэлцэн ирсэн эрхэм зохиолч, яруу найрагч, номын их эрдэмтэн мэргэд, уншигчид та бүхэндээ хүргэе. Хүн бүхэн ном зохиолоор дамжуулан  өөрийнхөө сэтгэлийн дотоод ертөнцийг хөглөж, амьдрах, оршихуйн мөн чанартай танилцдаг. Өнөөдрийн энэ томоохон үйл ажиллагааг анх удаа зохион байгуулж байгаа Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийнхаа хамт олонд талархал илэрхийлье. Техник технологийн хөгжил “түрэмгийлсэн” өнөөгийн нийгэмд жинхэнэ номын үнэ цэн, утга зохиол, урлагийн таашаалыг нүдээрээ уншиж, биеэрээ мэдрэх боломж улам бүр хомсдож байгаа тул нийслэлийн зүгээс хүүхэд, залуучууд руугаа чиглэсэн, тэднийг номонд хорхойтой болгох ажлуудыг зохион байгуулж байхад анхаарна” хэмээн онцолсон юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж