200 жилийн настай занданшуулсан шарил хулгайлсан гэх Д.Энхтөрийн хэргийг өнөөдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүж түүнд ял оноолоо. Шүүхээс Д.Энхтөрийг булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлийг авсан хэрэгт буруутган зургаан сарын хорих ялаар шийтгэсэн байна.
Д.Энхтөр нь Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын өврөөс занданшуулсан шарилыг хулгайлан хил дамнуулан худалдаалах гэж байхдаа цагдаагийн байгууллагад баригдсан юм.
Д.ЖАРГАЛ