"Милоуки Бакс" баг хоёрдугаар шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

"Милоуки Бакс" баг хоёрдугаар шатанд шалгарлаа

"Милоуки Бакс" баг хоёрдугаар шатанд шалгарлаа

НБА-н "Милоуки Бакс" баг плэй-оффын хоёрдугаар шатанд шалгарлаа. Дорнодын бүсээ тэргүүлсэн "Милоуки Бакс" баг плэй-оффын эхний шатанд Детройт Пистонс багтай таарсан бөгөөд "Милоуки Бакс" өрсөлдөгч багтаа боломж олголгүй цувралыг 4-0 харьцаатай өндөрлүүлжээ.

Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт өнөө өглөө “Little Caesars Arena” ордонд явагдаж 127-104 харьцаагаар "Милоуки Бакс" баг хожил авсан байна. Тоглолтын I хагаст талбайн эзэн "Детройт Пистонс" 62-56 харьцаатай тэргүүлсэн ч тоглолтын II хагаст "Милоуки" тоглолтыг эргүүлсэн бөгөөд ялангуяа сүүлийн хагаст нийт 71 оноо авсан байна. Харин талбайн эзэд II хагаст ердөө 42 оноо авчээ.

Энэ өдөр "Милоуки Бакс" багийн Я.Антэтокунмпо 41 оноо авсан бол К.Миддлетон 18, Э.Блецо 16 оноо, сэлгээнээс Н.Миротич 12 оноо авсан байна. Грек залуу Яннис 41 оноо авсан нь энэ цувралд авч буй хамгийн өндөр оноо нь болсон юм. Талбайн эздээс 5 тоглогч 10-аас дээш оноо авсан ч баг нь хожигдсоноор улирлаа өндөрлүүлж байна. Цувралд ялалт байгуулсан "Милоуки Бакс" баг плэй-оффын 2-р шатанд "Бостон Селтикс" багтай тоглоно.

Мөн энэ өдөр Өрнөд бүсийн "Хьюстон Рокетс" болон "Юта Жазз" багуудын цувралын дөрөв дэх тоглолт болсон байна. Тус тоглолтод хожигдох эрхгүй нуман тулгуурт ороод байсан Д.Митчел тэргүүтэй "Юта Жазз" баг хүчтэй өрсөлдөгчөө 107-91 харьцаатай хожиж цувралыг 3-1 болгов. Хоёр багийн цувралын тав дахь тоглолт пүрэв гаригийн өглөө "Хьюстон Рокетс" багийн талбайд болно. Хэрвээ талбайдаа "Хьюстон Рокетс" баг хожил байгуулвал плэй-оффын хоёрдугаар шатанд шалгарна.

Б.БЯМБАБАЯР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж