“Долдугаар сарын 1”-ний үймээний хохирогч БНСУ-д эмчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

“Долдугаар сарын 1”-ний үймээний хохирогч БНСУ-д эмчлүүлнэ

“Долдугаар сарын 1”-ний үймээний хохирогч БНСУ-д эмчлүүлнэ

Монгол Улсын иргэн н.Батзаяа 2008.07.01-ний өдрийн Сүхбаатарын талбайд болсон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр баруун хөлдөө буудуулж шархадсан хохирогчдын нэг юм. Тэрээр тухайн үедээ шархаа эмчлүүлсэн боловч ар гэрийн гачигдал, амьдралын боломж тааруу учраас хамгийн тохиромжтой эмчилгээ, хагалгааны үеийг өнгөрөөсөн байна.

БНСУ-ын нэгэн эмнэлэг хэтэрхий оройтсон тул эмчилгээ үр дүнд хүрэхгүй болохыг сануулаад, бусад эрхтэнд нөлөөлөхөөс өмнө баруун хөлөө тайруулахаас өөр аргагүй болсныг тайлбарлажээ. Жилийн дараа түүний шарх сэдэрч, эмнэлэгт хандан эмчлүүлсэн боловч тус бололгүй баруун хөлийн булчин нь мэдээгүйжиж, шөрмөсний хатингаршил үүсч эхэлсэн байна.

Холбоотой мэдээ

"ХАР ӨДӨР"-өөс хойш 9 жил өнгөрчээ

Энэхүү харамсалтай мэдээг сонссон Монгол Улсын хүндэт доктор-Ким Ин Тэ БНСУ-ын “Дэ Дунг” эмнэлэгт хандсанаар тус эмнэлгээс өвчтөний хагалгааны зардлыг дааж, үлдсэн эмнэлгийн зардлыг нь Ким Ин Тэ эмч хувиасаа гаргаж, МИАТ компаниас ирж, очих онгоцны тийзийг даахаар болжээ.

Ийнхүү харилцан тохиролцож чадсан гадаад, дотоодын олон хүний дэмжлэгээр Батзаяа 2019.04.11-ний өдөр БНСУ-д эмчлүүлэхээр очоод байгаа аж. Эмчилгээ багадаа 3-4 долоо хоногийн турш хийгдэх юм байна.

“Дэ Дунг” эмнэлгийн тулгуур эрхтний тасгийн эрхлэгч Юү Сонг Ху “Ослоос хойш  олон жил өнгөрсөн хэдий ч төлөвлөж байсан гуяны арын хэсгийн мэс заслаас илүү ноцтой асуудал болоод буй бүтэн хөлний мэс заслыг хамтад нь хийснээр хөлийг тайралгүйгээр хөдөлгөөнд саадгүй, өсгийгөөрөө алхаж чадах чиглэлийн мэс заслыг хийх болно” гэж мэдэгджээ.

Тус эмнэлгийн дарга Пак Кёнг Хван “Батзаяа-г хувь хүнийх нь хувьд амьдралд итгэх итгэлээ алдалгүй, гэр бүлийнхээ төлөө тэмцэж ирсэн түүхийг сонсоод, өөрийн эмнэлэгтээ авчран эмчилж туслах шийдвэр гаргаснаар түүний хойшдын амьдралд бие болон сэтгэл санааны бага боловч тус хүргэнэ гэж найдаж байна” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: Beta news
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж