Орост эрхтэн шилжүүлэх хагалгаа 1,5 дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Орост эрхтэн шилжүүлэх хагалгаа 1,5 дахин нэмэгджээ

Орост эрхтэн шилжүүлэх хагалгаа 1,5 дахин нэмэгджээ

Оросын анагаах ухааны салбарт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд сүүлийн гурван жилд энэ төрлийн хагалгааны тоо 1,5 дахин нэмэгдсэн хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова мэдэгдлээ.

2018 онд 1400 хүнд бөөр, 500 хүнд элэг, 290 хүн зүрх шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийснийг сайд онцолсон байна. Цаашдаа ч эрхтэн шилжүүлэх хагалгааг амжилттай хийж, эмч нарын ур чадварыг сайжруулах шаардлага байгааг сайд хэллээ. Эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох шаардлагатай өвчтөнүүд олон байгааг мөн сайд хэлсэн байна. Тухайлбал, зөвхөн бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 20 мянган хүн Орост байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж