ОХУ: Таксины хоёр жолоочийн нэг нь лицензгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

ОХУ: Таксины хоёр жолоочийн нэг нь лицензгүй байна

ОХУ: Таксины хоёр жолоочийн нэг нь лицензгүй байна

Орост ажиллаж байгаа таксины хоёр жолоочийн нэг нь албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгааг "Единая Россия" намаас явуулсан "Народный контроль" аяны хүрээнд илрүүллээ хэмээн тус намаас Төрийн Думад сонгогдсон Анна Кувычко хэллээ.

“2019 оны гуравдугаар сарын сүүлээр Оросын 85 субьектыг хамруулан таксины үйлчилгээнд мониторинг хийлээ. Мониторингод хамрагдсан таксины 8400 жолоочийн 4446 нь албан ёсны лицензгүй, хууль бусаар хүн тээвэрлэж байна. Энэ бол байж болшгүй зүйл” хэмээн Анна Кувычко хэлсэн байна.

Такси үйлчилгээний салбар бол хамгийн аюулгүй, таатай орчин бүрдүүлсэн байх салбар болохыг тэрбээр онцоллоо.

“Единая Россия” намын "Народный контроль" аян нь иргэдийн хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал, үйлчилгээний салбарын чанар, эрүүл мэндийн салбарын үйлчилгээнд хяналт тавьж, эдгээр салбарын талаарх зөв мэдээллийг нийгэмд өгөх зорилготой юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж