Оросууд баар, цэнгээний газраар үйлчлүүлэх нь багасчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Оросууд баар, цэнгээний газраар үйлчлүүлэх нь багасчээ

Оросууд баар, цэнгээний газраар үйлчлүүлэх нь багасчээ

Deloitte компанийн хийсэн судалгаагаар өнгөрөгч 2018 онд баар, цэнгээний газраар үйлчлүүлсэн оросуудын тоо өмнөх 2017 онтой харьцуулахад буурчээ.

Оросуудын худалдан авах чадварыг тодорхойлох зорилго бүхий энэ судалгаагаа Deloitte энэ оны хоёр, гуравдугаар сард 4000 хүнийг оролцуулан онлайнаар хийсэн байна.

Худалдан авалт эрс буурсан салбар нь баар, ресторан байна. Энэ салбарын худалдан авалт 25 пунктээр буурчээ. Мөн хувцас худалдан авалт 22 пунктээр буурсан байна. Хотуудаар авч үзвэл Санкт Петербург хотод баар, ресторанаар үйлчлүүлсэн иргэдийн тоо хамгийн их буюу 38 пунктээр буурсныг судалгаа харууллаа.

Эдгээр үзүүлэлт нь Оросын жирийн иргэдийн худалдан авах чадвар буурсныг илтгэж байна хэмээн Орос дахь Deloitte компанийн өргөн хэрэглээний барааны асуудал хариуцсан Оксана Жупина РИА Новости-д хэллээ.

“Иргэдийн бодит орлого буурч байна. Хоол хүнс болон зайлшгүй зардал болох орон сууцны төлбөр, түрээсийн төлбөр, ипотекийн зээлийн төлбөрөө л иргэд болгож байна. Үүнээс бусад зардлыг тэвчиж байгаагийн нэг нь чөлөөт цагт зарцуулах зардал буурч байгаа явдал” хэмээн тэр хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж