Rokit Bay “Орилоон 2” киноны дууг дуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Rokit Bay “Орилоон 2” киноны дууг дуулжээ

Rokit Bay “Орилоон 2” киноны дууг дуулжээ

Реппер Rokit Bay буюу О.Баярсайхан тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Орилоон 2” аймшгийн уран сайхны киноны дууг дуулжээ. Түүнийг хүмүүс “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч гэдгээр нь андахгүй болсон билээ. Авьяаслаг реппер залуу өнгөрөгч нэгдүгээр сард дэлхийн 38 орны 50 гаруй шүүгчтэй АНУ-ын CBS телевизийн уран бүтээл болох “Дэлхийн шилдгийн шилдэг” буюу “The Worlds  best” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллажээ.

Жилийн өмнө “Film Tower" студи, "HULEGU" фикчерсийн хамтын уран бүтээл "Орилоон" аймшгийн уран сайхны кино бүх кино театруудаар нээлтээ хийсэн. Энэ киноны дараагийн анги гурван бүлэгтэйгээр тавдугаар сарн 3-нд үзэгчдэд хүрч эхлэх нь ээ. “Орилоон” аймшгийн уран сайхны киноны дууг "Big Gee" дуулж байсан бол энэ удаа реппер Rokit Bay дуулсан байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж