БНСУ-д дээд боловсрол эзэмшсэн гадны иргэдэд иргэншил олгодог болж магадгүй | News.MN

БНСУ-д дээд боловсрол эзэмшсэн гадны иргэдэд иргэншил олгодог болж магадгүй

БНСУ-д дээд боловсрол эзэмшсэн гадны иргэдэд иргэншил олгодог болж магадгүй

БНСУ-д дээд боловсрол эзэмшсэн гадны иргэдэд иргэншил олгодог болж магадгүй

БНСУ-д бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн гадаадын иргэн харъяатуудад тус улсын иргэншил олгох тухай  хуулийн төслийг өчигдөр /2019.04.22/өргөн барьжээ. Хэдийгээр дэмжигдэх эсэх нь тодорхойгүй байгаа ч жил ирэх тусам иргэдийнх нь насжилт өндөр болж, үүнийг дагаад ажиллах хүч хомсдож, хүн амын тоо буурч байгаа зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд дөхөм болох учир энэхүү хуулийн төслийг санаачилсан байна.

Тус улсын статистикийн газрын мэдээлж буйгаар, БНСУ-ын хүн амын тоо 2028 он гэхэд 51,9 сая буюу оргил цэгтээ хүрсний дараа аажмаар буурсаар 2067 он гэхэд 39,2 сая буюу 1980-аад оны түвшиндээ буцаад очтолоо буурна гэжээ. Харин тус улсад амьдрах гадаад иргэдийн тоо 2017 он хүртэл 6,4 хувиар өсч 2,8 сая хүрсэн бол их, дээд сургуулиудад суралцах гадаад оюутьнуудын тоо 16,5 хувиар өсч 135,000 болсон байна.

Эх сурвалж: KOREA TIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-23 58.230.1.35

Хаха энэ нэг сэтгүүлч итгээд байгаа юм байх даа хаха. Энэ хуулийн төслийг зөвхөн өргөн барьсан, батлах эсэх нь тодорхойгүй. Баталлаа гэхэд Солонгост иргэд нь харлаж байгаагүй улсын(АНУ, Канад, Япон, Европын орнууд гэх мэт)амьжиргаагаа аваад явчих санхүүгийн чадвартай хүмүүст л оршин суух эрх өгнө. Солонгос хуулийнхаа дагуу шууд иргэншил өгдөггүй урт хугацааны оршин суух эрх л өгдөг. Бөөнөөрөө харласан бас хэрэг төвөгт ордог, ядуугийн туйл Зүүн өмнөд Ази болон Монгол гэх мэт орны иргэд бол худлаа

Avatar

Зочин 2019-04-23 58.140.202.122

за залуучууд минь хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг хөгширсөн хойноо амаа барив монголдоо л ирдэг юм шүү эх орон чинь шүү дэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж