БНСУ-д дээд боловсрол эзэмшсэн гадны иргэдэд иргэншил олгодог болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

БНСУ-д дээд боловсрол эзэмшсэн гадны иргэдэд иргэншил олгодог болж магадгүй

БНСУ-д дээд боловсрол эзэмшсэн гадны иргэдэд иргэншил олгодог болж магадгүй

БНСУ-д бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн гадаадын иргэн харъяатуудад тус улсын иргэншил олгох тухай  хуулийн төслийг өчигдөр /2019.04.22/өргөн барьжээ. Хэдийгээр дэмжигдэх эсэх нь тодорхойгүй байгаа ч жил ирэх тусам иргэдийнх нь насжилт өндөр болж, үүнийг дагаад ажиллах хүч хомсдож, хүн амын тоо буурч байгаа зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд дөхөм болох учир энэхүү хуулийн төслийг санаачилсан байна.

Тус улсын статистикийн газрын мэдээлж буйгаар, БНСУ-ын хүн амын тоо 2028 он гэхэд 51,9 сая буюу оргил цэгтээ хүрсний дараа аажмаар буурсаар 2067 он гэхэд 39,2 сая буюу 1980-аад оны түвшиндээ буцаад очтолоо буурна гэжээ. Харин тус улсад амьдрах гадаад иргэдийн тоо 2017 он хүртэл 6,4 хувиар өсч 2,8 сая хүрсэн бол их, дээд сургуулиудад суралцах гадаад оюутьнуудын тоо 16,5 хувиар өсч 135,000 болсон байна.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж