Шри Ланкын халдлагын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Шри Ланкын халдлагын эргэн тойронд

Шри Ланкын халдлагын эргэн тойронд

Шри Ланка улсад ням гариг /2019.04.21/-т террорист халдлага гарч, томоохон зочид буудлууд, Христийн сүмүүдэд дараалсан дэлбэрэлт болсны улмаас 310 хүн амиа алдаж, 500 орчим хүн шархадсан эмгэнэлт үйл явдал болсон. Уг халдлагын буруутныг хараахан тогтоогоогүй байгаа ч тус улсын эрх баригчид “Үндэсний Тувхет Жамаат” хэмээх жихадуудын бүлэглэлийг олон улсын террорист бүлэглэлийн дэмжлэгтэйгээр үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Энэхүү хэрэгт сэжиглэгдэн 40 хүнийг баривчлаад байгаа аж.

-Автобусны буудлаас 87 ширхэг тэсрэмтгий бодис илрүүлэв-

Шри Ланкын цагдаа нар өнөөдөр /2019.04.23/ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд халдлагад өртсөн сүмүүдийн нэг болох Гэгээн Себастианы сүмийн ойролцоо гурван тэсрэг бөмбөг тээвэрлэсэн машиныг илрүүлсэн ба тэсрэх бөмбөгийг аюулгүй болгохоор зэхэж байхад бөмбөг дэлбэрчээ. Цагдаагийн албан хаагч дэлбэрэлтэд өртсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн хотын хамгийн том автобусны буудлын ойролцоогоос 87 ширхэг тэсрэмтгий бодис олсон хэмээн албаны хүмүүс мэдээлжээ.

-Мөрдөн шалгах ажиллагаанд олон улсаас тусламж хүсэв-

Тус улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена Шри Ланкад суух гадаадын элчин сайдуудаас хэргийг илрүүлэхэд туслахыг хүссэн байна. Олон улсын удирдагчид Шри Ланкад болсон халдлагад гүн эмгэнэлээ илэрхийлсээр байгаа ба халдлага болсон газруудын гадна тус мужийн иргэд, халдлагад өртсөн хүмүүсийн ар гэрийнхэн цуглан гашуудаж байгаа юм.

-Данийн тэрбумтаны гурван хүүхэд халдлагын үеэр амь үрэгджээ-

Халдлага Христийн шашинтнуудын хамгийн том цугларалт болох Есүс Христийн мэндэлсэн өдөр буюу Улаан өндөгний баярын үеэр болсон бөгөөд 13 орны 30 гаруй иргэн амиа алдсан юм. Тэдний дунд Данийн тэрбумтан Андерс Холч Повлсены гурван хүүхэд байсан талаар CNN мэдээлжээ. "Forbes" сэтгүүлийн үнэлгээгээр 7,9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, дэлхийн 70 улсад 3000 гаруй дэлгүүртэй, Vero Moda, Only, Jack & Jones зэрэг брэндүүдийг эзэмшдэг, “Bestseller” компанийн захирал эрхэм нь дөрвөн хүүхэдтэй бөгөөд ийнхүү гурван хүүхдээ халдлагын улмаас алдсан байна.

Эх сурвалж: CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж