Дугуйн зам эвдсэн компанийн үйл ажиллагааг зогсооно | News.MN

Дугуйн зам эвдсэн компанийн үйл ажиллагааг зогсооно

Дугуйн зам эвдсэн компанийн үйл ажиллагааг зогсооно

Дугуйн зам эвдсэн компанийн үйл ажиллагааг зогсооно

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Суруга моторс” ХХК нь “Суруга центр-2” үйлчилгээний барилгын газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг чөлөөлөх үүрэг өгсөн аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр дугуйн замын нөхцөл байдалтай танилцахаар “Суруга моторс” ХХК-ийн  барилгын талбайд очлоо. Тус компанийнхан барилгын газар шорооны ажил эхлүүлэхээсээ өмнө зохих ямар ч зөвшөөрөл авалгүйгээр дугуйн замыг хашиж, сэтэлсэн гэдгийг холбогдох албаныхан энэ үеэр хэлэв. Тиймээс холбогдох албаныханд нэн даруй тус байгууллагын үйл ажиллагааг зогсоож, эвдэн сүйтгэсэн дугуйн замаа засаж, хашаа татахыг хотын Захирагч үүрэг болгов.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-23 103.26.193.210

Хурд компани Хан-уул дүүргийн 15-х хорооны Наадам центрийн дэргэд орон сууцн хороолол барьж байгаа бөгөөд дугуйн замыг мөн л эвдэж сүйтгэсэн байгаа. Өнөөдрийг хүртэл хэн ч энэ талаар дугарсангүй, арга хэмжээ ч авсангүй. Энэ ямар учиртай юм бэ?

Avatar

13 2019-04-23 202.55.191.205

БЗД-ийн 4-р хорооны оршин суугчид 14 минутын өмнө 203.91.112.115\n\n Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Жуковын хөшөөнөөс хойш хашаалсан нийтийн эзэмшил газрын зөвшөөрлийг хүчингүй болгох хэрэгтэй. Урд нь ард иргэд амардаг, хүүхдүүд тоглодог зүлэг, бут, модтой сайхан талбай байсан 10 гаруй жил банзаар хашаалаад байж байна. Хотын даргаа үүнийг шийдэж, хашааг буулгуулахыг шаардаж байна. Хэн гээч намынх нь хийсэн ажил юм болоо. Хашаагий нь буулгатал тэмц

Avatar

Зочин 2019-04-23 153.156.28.65

ene baitgui uma deree hodoloogui baijij ene butsagaad zaschina gej bn shde t1 sd nar uur jishee zondoo l bn shde yavah zamagui bolgood orhisn zuun 4 zamiin OLD city geed llruu buur neeh tom hashaa shaachihsn 1 hun yavah zamtai shaasn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж