Төрийн албаны зөвлөлөөс хууль бус томилгоог хүчингүй болголоо | News.MN

Төрийн албаны зөвлөлөөс хууль бус томилгоог хүчингүй болголоо

Төрийн албаны зөвлөлөөс хууль бус томилгоог хүчингүй болголоо

Төрийн албаны зөвлөлөөс хууль бус томилгоог хүчингүй болголоо

Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр иргэнийг сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулжээ.

Төрийн жинхэнэ албанд, төрийн албаны сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр томилсон нь  намын гишүүнчлэлээс түдгэлзээгүй иргэнийг төрийн захиргааны албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж Төрийн албаны зөвлөл үзсэн байна.

Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн дагуу чөлөөлж, тухайн албан тушаалын сул орон тоог хуулийн дагуу нөхөх мэдэгдлийг Төрийн албаны зөвлөл хүргүүлснээр тухайн иргэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж хуулийн хэрэгжилтийг хангасан байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭВ

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргыг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд энэ сарын 18-ны өдөр мэдээллээ. Сонгон шалгаруулалтыг “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулах юм. Сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлтийг хүлээн авч бүртгэхдээ, сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага, сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах ажээ. Ирэх тавдугаар сарын 13-ны өдөр зарлалд өгөгдсөн агуулгын хүрээнд сонгон шалгаруулалт зохион байгуулах юм байна.

ЖИРЭМСНИЙ БОЛОН ХҮҮХДЭЭ АСРАХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН АЖЛЫН БАЙРТАЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧЛИЙГ АРИЛГАНА

Хөдөлмөрийн тухай хуульд жирэмсний болон хүүхдээ асрах чөлөөтэй байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн ажил, албан тушаалыг ажил олгогч хэвээр хадгална гэж заасан байдаг. Гэвч жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй хугацаа нь дууссаны дараа эдгээр албан хаагчид урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргэн орох хүсэлтээ томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргадаг ч, эгүүлэн томилохгүй байгаа зөрчил илэрч байгаа тул Төрийн албаны зөвлөлөөс энэхүү зөрчлийг арилгах тал дээр анхааран ажиллахаа мэдэгдэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Harin tiim 2019-04-23 202.9.43.200

Turiin albanii huuliig heregjuuleh talaar idevhgui ajillaj irsen.Tegeegui bol namuud durtai hunee durtai ajildaa tomiloh hemjeend hurehgui baisan.yadaj baihad jinhene gishuudiin oron toogoo nemeh yum tegeed sishuuded ni soyoliin dund tugssun hun baijl baih yum. Yadaj magistraas dooshgui humuus ajillamaar yu ch gehev dee toriin ajil neg iimerhuu

Avatar

зочин 2019-04-23 66.181.183.195

Төрийн албаны зөвлөл байх шаардлагагүй. Дандаа л хууль зөрчилж томилогоо хийж байгаагаад гадна намын харьялалаар ажлаасаа халагдаж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалдаггүй. Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээх ёстой. Шүүх л шийдвэр гаргаад байгааг хүн бүр мэднэ. Төрийн албаны зөвлөлийг татан буулгах. Яам өөрсдөө мэдэж хэрэгцээт боловсон хүчнээ шилж сонгож авах нь илүү үр дүнтэй

Avatar

ТАЗ 2019-04-23 202.179.24.223

ЭНЭ ГЭЖ БАС НЭГ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ЗӨВЛӨЛ БАЙНА. БАЙДАГ БОЛ АЖИЛ ХИЙГЭЭД ҮНЭНХҮҮ ОРШИН ТОГТООД БАЙХ ШААРДЛАГГҮЙ БОЛ ТАТАН БУУЛГААЧ. ЗА ДАА ТАТАН БУУЛГАСАН НЬ ДЭЭР ДЭЭ… ХООЛНЫ САВНУУД

Avatar

Зочин 2019-04-23 103.57.92.225

ШУА-ийн хүрээлэнгийн удирдлагад дүрмээ зөрчсөн томилгоо хийгээд байгаа шүү дээ

Avatar

зочин 2019-04-23 66.181.161.22

төрийн албаны хуулийг хүчингүй болгоё тэртээ тэргүй зарчихдаг биз дээ

Avatar

Nergui 2019-04-23 202.131.225.150

Turiin albanii zubluliig hen hyandag yum be. Zunduun bulhai baidag shdee. Yalangya huduu oron nutegt.Dotood Hyanaltiin baiguulagad hadam eejiinhee duug hurtel dur medej abch l baidag. Medseer baigaad harsaar baigaad turiin albanii zublul ni ajilaa hiideggui shdee. Odoo tsag uurchilugduj unen yalah tsag oirtoj l baina……

Avatar

Зочин 2019-04-23 203.217.139.228

Өнөөгийн энэ бүх луйварчдыг томилсон Төрийн албаны зөвлөл гэж ичиж үхмээр газар байна. Татан буулгах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж