Налайхын авто зам засварын үеэр ажиллах нийтийн тээврийн үйлчилгээнд хийсэн нэмэлт зохицуулалт

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Налайхын авто зам засварын үеэр ажиллах нийтийн тээврийн үйлчилгээнд хийсэн нэмэлт зохицуулалт

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар дээрх чиглэлд зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлаж, авто зам засварын ажил хийгдэхтэй холбогдуулж тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлд өөрчлөлт оруулж, үйлчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн.

Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хот орох иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчилгээг дараах 2 чиглэлд явуулахаар төлөвлөлтийг хийж, үйлчилгээг эхлүүлсэн. Үүнд:

  1. Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн 12 автобус 13-14 минут тутамд;
  2. Налайхаас Төв аймаг дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд их багтаамжийн 10 автобус 26 минут тутамд үйлчлэх төлөвлөлтийг хийж үйлчилгээг эхлүүлсэн.

Гэвч Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар үйлчлэх дунд багтаамжийн автобусаар зорчих иргэдийн эрэлт их байгаа тул дээрх чиглэлүүдэд хийсэн зорчигч урсгалын судалгаа болон зорчих эрэлтэд үндэслэн Налайх болон зам дагуух Хонхор, Ургах наран хорооллын иргэдэд үйлчлэх чиглэл болон тээврийн хэрэгслийн тоог нэмж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зохицуулалтыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хийхээр боллоо.Үүнд:

ХО:5 “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 2-оор нэмэгдүүлж, хүлээгдлийн хугацааг 10-11 минут, ХО:11 “Хонхор – Офицеруудын ордон” чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 1-ээр нэмэгдүүлж хүлээгдлийн хугацааг 2 дахин багасгах, Ч:12 “Ургах наран – Офицеруудын ордон” чиглэлд 3 тээврийн хэрэгслээр үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг хийж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байна.

Дээрх авто замын засвар, шинэчлэлтийн ажил 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх тул зорчигч та бүхэн дээрх зураглалын дагуу явах чиглэлээ сонгож, зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Эх сурвалж: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж