Назарбаев Касым Жомартыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гаргажээ | News.MN

Назарбаев Касым Жомартыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гаргажээ

Назарбаев Касым Жомартыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гаргажээ

Назарбаев Касым Жомартыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гаргажээ

Казакстан улсад ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгууль явуулах шийдвэрийг тус улсын түр Ерөнхийлөгч Касым Жомарт гаргасан билээ. Сонгууль зургадугаар сард болно. Ерөнхийлөгчийн сонгуульд “Nur Otan” намаас Касым-Жомарт Токаевыг нэр дэвшүүлэх саналыг тус улсын Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев гаргажээ.

Эрх баригч Нур-Отан намын ээлжит хурал өнөөдөр /2019.04.23/ болсон бөгөөд уг хурал дээр Назарбаев Касым Жомартыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг намын гишүүдээсээ хүссэн байна.

Казахстан улсыг 28  жил удирдсан Нурсултан Назарбаев өнгөрсөн сард өөрийн хүсэлтээр суудлаасаа буух шийдвэр гаргасан билээ. Харин маргааш нь Касым Жомарт Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэхээр томилогдсон. Ерөнхийлөгч асан Назарбаев улсынхаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болж, эрх баригч Нур-Отан намын даргын суудалд хэвээр үлдсэн юм. Түүний бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусч, ээлжит сонгууль зохион байгуулагдах ёстой байв.

Эх сурвалж: NYTIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123 2019-04-23 202.55.191.205

БЗД-ийн 4-р хорооны оршин суугчид 14 минутын өмнө 203.91.112.115

Баяр хүргэе маш зөв шийдвэр гаргажээ. Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Жуковын хөшөөнөөс хойшх хашаалсан нийтийн эзэмшил газрын зөвшөөрлийг хүчингүй болгох хэрэгтэй. Урд нь ард иргэд амардаг, хүүхдүүд тоглодог зүлэг, бут, модтой сайхан талбай байсан 10 гаруй жил банзаар хашаалаад байж байна. Хотын даргаа үүнийг шийдэж, хашааг буулгуулахыг шаардаж байна. Хэн гээч мамынх нь хийсэн ажил юм болоо. Хашаагий нь буулгатал тэмц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж