Казакстан улсад ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгууль явуулах шийдвэрийг тус улсын түр Ерөнхийлөгч Касым Жомарт гаргасан билээ. Сонгууль зургадугаар сард болно. Ерөнхийлөгчийн сонгуульд “Nur Otan” намаас Касым-Жомарт Токаевыг нэр дэвшүүлэх саналыг тус улсын Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев гаргажээ.
Эрх баригч Нур-Отан намын ээлжит хурал өнөөдөр /2019.04.23/ болсон бөгөөд уг хурал дээр Назарбаев Касым Жомартыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг намын гишүүдээсээ хүссэн байна.
Казахстан улсыг 28 жил удирдсан Нурсултан Назарбаев өнгөрсөн сард өөрийн хүсэлтээр суудлаасаа буух шийдвэр гаргасан билээ. Харин маргааш нь Касым Жомарт Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэхээр томилогдсон. Ерөнхийлөгч асан Назарбаев улсынхаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болж, эрх баригч Нур-Отан намын даргын суудалд хэвээр үлдсэн юм. Түүний бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусч, ээлжит сонгууль зохион байгуулагдах ёстой байв.
Эх сурвалж: NYTIMES
Холбоотой мэдээ