Ким Жон Ун хуягт галт тэргээрээ ОХУ-д очно

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун хуягт галт тэргээрээ ОХУ-д очно

Ким Жон Ун хуягт галт тэргээрээ ОХУ-д очно

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах нь тодорхой болсон. Түүний галт тэрэг маргааш /2019.04.23/ Владивосток хотод очих бөгөөд Ким Жон Уныг ирэх үеэр Транссибирийн төмөр замын хуваарьт өөрчлөлт гарч магадгүй аж.

БНАСАУ-ын Төв мэдээллийн агентлагаас Ким Жон Уныг ОХУ-д айлчилна гэдгийг даваа гаригт /2019.04.22/ баталгаажуулж мэдээлсэн ч  хоёр удирдагчийн уулзалт хаана, хэзээ болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

Оросын "Коммерсант" сонин Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Владивосток хотын Алс Дорнодын Холбооны их сургуульд уулзана гэж өмнө нь мэдээлж байсан.

БНАСАУ-ын удирдагчийн бүхий л томоохон айлчлал, уулзалтад байнга дагалдан явдаг, түүний охин дүү Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны орлогч дара Ким Ёо Жон айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар өчигдөр /2019.04.22/ Владивостокт хүрэлцэн очсон байна.

Эх сурвалж: Sputnik news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж