Б.Мөнгөнсаран хүрэл медалийн болзол хангав

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнсаран хүрэл медалийн болзол хангав

Б.Мөнгөнсаран хүрэл медалийн болзол хангав

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод болж байна. Тус тэмцээнд Монголын 18 тамирчин өрсөлдөж байгаагаас эхний медалийн эзэд тодорлоо.

Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Мөнгөнсаран Тайландын боксчин Р.Сикадоныг 3:2-оор ялж, хүрэл медалийн болзол хангав. Манай тамирчин маргааш мөнгөн медалийн төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Габустотой тулалдана.

Эрчүүдээс 56 кг-ын жинд Х.Энх-Амар Тайваний По Ейг, 64 кг-ын жинд Б.Чинзориг Энэтхэгийн Т.Рохит, 81 кг-ын жинд Н.Шинэбаяр Тайландын А.Тонгкраток нарыг ялж, хүрэл медалийн төлөө тулалдахаар үлдээд байна.

Өнөөдрөөс медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд үргэлжилнэ. Манай найман боксчин хүрэл медалийн тулаан хийхээр болжээ.

Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар тэргүүтэй боксчид медалийн төлөөх эхний тулаанаа хийх гэж байна. Эдгээр тоглолтууд Улаанбаатарын цагаар 15:00 цагаас эхэлнэ.

  • 60 кг-д Азийн наадмын аварга Э.Цэндбаатар Иорданы А.Ахматбоулитай
  • 75-кгд Д.Давааням Ираны М.Сейдшахинтай
  • 91 кг-д С.Эрдэнэбаяр БНСУ-ын Ким Хюн Кьютэй
  • 51 кг-д Лутсайханы Алтанцэцэг Вьетнамы Нгуен Ти Тамтай
  • 54 кг-д ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг Японы Хамамото Саяатай
  • 60 кг-д М.Намуун Узбекстаны Р.Кодироватай
  • 64 кг-д У.Шинэцэцэг БНХАУ-ын Дан Доутай
  • 75 кг-д М.Мягмаржаргал БНСУ-ын Сүн Сү Жинтэй тус тус хүрэл медалийн төлөө тулалдана.

ШУУД ҮЗЭХhttps://www.youtube.com

Фэйсбүүкhttps://www.facebook.com/ASBC.Boxing/

Инстаграм: https://www.instagram.com/asbc_official/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж