Утсаа цэнэглэж байгаад цахилгаанд цохиулан амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Утсаа цэнэглэж байгаад цахилгаанд цохиулан амиа алджээ

Утсаа цэнэглэж байгаад цахилгаанд цохиулан амиа алджээ

Багануур дүүрэгт энэ сарын 18-ны өдөр 28 настай эмэгтэй усанд орж байхдаа цахилгаанд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тус дүүргийн иргэн, 28 настай, эмэгтэй Ц усанд орж байхдаа гар утсаа цэнэглэн, улмаар утсаа дуугарахаар нь салгаж ярьсан бөгөөд цэнэглэгчийн үзүүр ваннтай усанд унаснаар цахилгаанд цохиулан нас барсан байна.

Дуудлагын дагуу цагдаа нар хэргийн газраас гурван эд зүйл баримтаар хураан авч, хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж эхэллээ.

Талийгаач эмэгтэй “Капитал” банкинд ажилладаг байсан юм байна. Харин дээрх харамсалтай мэдээллийг талийгаачийн найз сошиал сүлжээнд нийтэлснээр энэ хэрэг ил болжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж