Хятадад машины борлуулалт буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Хятадад машины борлуулалт буурчээ

Хятадын автамашины зах зээл дээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын автомашины худалдаа 11 хувиар унан 1,9 сая хүртэл буусан байна. Хятадын автын аж үйлдвэрийн эвсэл энэ тухай мэдээлжээ.

Хятадад үйлдвэрлэгдсэн  машины тоо 2,08 сая болсон нь өмнөх сарынхаас 8,9 хувиар бага байжээ. Дөрөвдүгээр сарын үзүүлэлтийг жилийн тооцоонд оруулбал худалдаа нь 0,5 хувийн уналттай байна.

Энэ жилийн эхний дөрвөн сарын дотор Хятадад 8,28 сая  автоммашин үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4,1 хувиар их болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж