Охидын шигшээ баг Тажикстаны багтай тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Охидын шигшээ баг Тажикстаны багтай тоглоно

Охидын шигшээ баг Тажикстаны багтай тоглоно

Монголын хөлбөмбөгийн 19 хүртэлх насны охидын шигшээ баг Бангладеш улсын Дакка хотод болж буй “Bangamata U19 Women’s International Gold Cup” тэмцээнд оролцож байна.

Япон дасгалжуулагч Рио Наоко Кавамотогийн удирдлага дор оролцож байгаа Монголын баг “А” хэсэгт Лаос, Тажикстаны багуудтай таарсан. Өнөдөөр манай охид Тажикстаны багтай эхний тоглолтоо хийх бол Лаосын багтай Пүрэв гаригт тоглоно. Эдгээр тоглолтууд Улаанбаатарын цагаар 20.00 цагаас эхлэх бөгөөд mycujoo.tv шууд дамжуулан хүргэх юм байна.

“Bangamata U19 Women’s International Gold Cup” тэмцээний “В” хэсэгт Арабын Нэгдсэн Эмират улс, Киргизстан, Бангладешийн багууд багтжээ. Хэсэг бүрээс хоёр баг шалгарч цааш өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж