Хохирогчдын цогцосны нэр, хаяг ШҮҮХ дээр солигдоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Хохирогчдын цогцосны нэр, хаяг ШҮҮХ дээр солигдоогүй гэв

Төв цэвэрлэх байгууламжид энэ сарын 16-ны өдөр осол гарч, дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Олон нийтийн сүлжээнд талийгаачдын цогцос солигдсон талаарх мэдээлэл гараад буй. Бид энэ талаар ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболдоос тодрууллаа.


-Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан дөрвөн иргэний цогцос солигдсон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжид осол гарч, дөрвөн хүн амь насаа алдсан хэрэг гарсан. Хэргийн газар шүүх шинжилгээний байгууллага, цагдаагийн байгууллага, онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, амиа алдсан дөрвөн хүний цогцсыг ослын газраас гаргаж ажиллалаа. Ослын газарт талийгаачдын цогцсыг таниулах үйл ажиллагаа хийгдсэн байдаг. Тодруулбал, осол гарсны дараа талийгаачдын цогцсыг таниулах ажиллагаанд ар гэрийнхнийг нь оролцуулалгүйгээр ослын газарт байсан Төв цэвэрлэх байгууламжийн ажилтнуудыг оролцуулсан юм.

-Осол болсон өдөр талийгаачдын цогцсыг ар гэрт нь таниулаагүй гэсэн үг үү?

-Тухайн үед ослын газарт ажиллаж байсан хоёр ажилчнаар цогцсыг таниулах ажиллагаа хийлгэсэн. Шүүх шинжилгээний ажилчид хэргийн газраас цогцсыг зөөвөрлөхөд талийгаачийн нэр, хаяг байхгүй байсан учир шинжээч эмч нь цогцосны гадна талын уутанд нэрийг нь бичихийг сануулсан байна. Энэ дагуу цогцосны уутанд талийгаачдын шарилыг хийж, гадна талд нь овог нэрийг бичиж хаягласан. Дараа нь шүүх эмнэлгийн байгууллагад талийгаачдын цогцсыг авчран, уутан дахь овог, нэрийн дагуу тухайн цогцсыг хаяглаж, бүртгэлжүүлсэн. Энэ бүх үйл ажиллагаа нь тус газрын хяналтын камерт бичигдэж үлдсэн. Дээрх хяналтын камерын бичлэгээс үзэхэд Шүүхийн шинжилгээний байгууллага дээр талийгаачдын овог нэр нь солигдоогүй нь тогтоогдсон.

-Шүүх шинжилгээний байгууллага хариуцлага алдаж, талийгаачдын шарилыг сольсон гэсэн мэдээлэл гарч байна. Үүнд тодорхой хариулт өгөхгүй юу?

-Шүүх эмнэлэгт талийгаачдын шарилыг хүлээн авч бүртгэлжүүлээд, зүүн хөлд нь тухайн талийгаачийн овог нэр, нас хүйс, он сар өдөр, ирсэн газрын хаягийг бичиж бэхэлдэг. Энэ дагуу бүртгэлжүүлсэн овог, нэрээр нь талийгаачийн шарилд үзлэг, шинжилгээ  хийж, улмаар задлан шинжилгээнд оруулсан. Өнгөрөгч Баасан гаригт буюу энэ сарын 19-ний өглөө эхний айл нь талийгаачийн шарилыг хөдөөлүүлэхээр шүүх эмнэлгээс хүлээн авахаар ирсэн. Энэ үед тухайн бичигдсэн овог, нэрийн дагуу талийгаачийн цогцсыг ар гэрт нь таниулж, гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн.

Тухайн талийгаачийг таньсан ар гэрийн хоёр хүн нь “Мөн байна” хэмээн гарын үсэг зуран хүлээн авсан юм. Гэтэл дөрөвдүгээр сарын 22-ны өглөө үлдсэн гурван талийгаачийн шарилыг ар гэрт нь хүлээлгэн өгөх явцад талийгаачдын ар гэрийнхэн цогцос солигдсон талаар мэдэж, холбогдох байгууллагад хандсан нь энэ юм.

-Хариуцлага алдсан буруутай этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Одоогийн байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хяналтын хэлтэс албаны шалгалт хийж байна. Шалгалтын үр дүнд солигдсон талийгаачдын овог, нэрийг тогтоож, ар гэрийнхэнтэй нь холбоо барьж, оршуулгын үйл ажиллагааг хэвийн явуулахаар болсон. Эдгээрт зарцуулагдах зардлыг эхний ээлжид шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс олгоно. Шалгалтын үйл ажиллагаа тодорхой болсны дараа уг асуудлыг цагдаагийн байгууллагад хандан шалгуулж, буруутай этгээдээр нөхөн төлүүлэх юм.

-Талийгаачдын шүүх эмнэлгийн дүгнэлт хэзээ гарах юм бол?

-Хуульд заасны дагуу 21 хоногийн дотор гарна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж