Төв талбайн урд хэсэгт олгосон газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа | News.MN

Төв талбайн урд хэсэгт олгосон газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа

Төв талбайн урд хэсэгт олгосон газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа

Төв талбайн урд хэсэгт олгосон газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд ажиллалаа. Энэ үеэрээ хотын дарга Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргаснаа мэдэгдэв.

“Улсын нийслэлийнхээ төв хэсэгт, Сүхбаатарын талбайн урд талаас 2.5 га газрыг 2006 онд хувийн ААН-д эзэмшүүлэх захирамж гаргасан байна. Тухайн үед газар доогуур байгууламжтай усан оргилуур байгуулахаар төсөл сонгон шалгаруулсан байдаг боловч өдгөө төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч баримт материал байдаггүй. Өнгөрсөн 2016 онд төв талбайг шинэчилж, авто машины зогсоол болгосон. Зогсоолоос олсон орлогын 30 хувийг нийслэлд төвлөрүүлнэ гэсэн гэрээтэй боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй байна. Түүнчлэн энэ газрыг 22.5 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан ярилаа.

Хотын удирдлагын зүгээс хуулийн дагуу холбогдох компанид нь мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд дээрх газрын зөвшөөрлийн эрхийг ийнхүү цуцалж байгаа аж. Машины зогсоол болгосон энэ газарт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина гэдгээ мөн энэ үеэр хотын дарга мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2019-04-23 202.126.89.122

Bravo!!!

Avatar

mgl 2019-04-23 202.9.43.140

zuv, blayarlalaa.

Avatar

irggen 2019-04-23 139.5.219.186

yoo ovooshdee bayar hurgeye

Avatar

зочин 2019-04-23 66.181.188.125

ҮГҮЙ ЕР ОВОО ШД. ОДОО НЭГ ТӨРТЭЙ ЮМ ШИГ САНАГДЧЛАА.\nНЭГ ИЙМ ХҮН ЭРТХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БОЛСОН БОЛ ЯДАЖ \nХҮҮХДИЙН ПАРК, ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ НТР ГЭЭД ЯДАЖ \nМУУСАЙН ХҮҮХЭД ТОГЛОЖ, ХӨГШЧҮҮЛИЙН НУРУУ ТЭНИЙХ ГАЗАР ҮЛДЭХ БАЙСАН ЮМ

Avatar

жуков 2019-04-23 202.55.191.205

жуковын хөшөөний хойд хэсгийн зөвшөөрлийг цуцлах зөв шүү нэг сайхан тухтай цэцэрлэгт хүрээлэн болгочихвол

Avatar

БЗД-ийн 4-р хорооны оршин суугчид 2019-04-23 203.91.112.115

Баяр хүргэе маш зөв шийдвэр гаргажээ. Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Жуковын хөшөөнөөс хойшх хашаалсан нийтийн эзэмшил газрын зөвшөөрлийг хүчингүй болгох хэрэгтэй. Урд нь ард иргэд амардаг, хүүхдүүд тоглодог зүлэг, бут, модтой сайхан талбай байсан 10 гаруй жил банзаар хашаалаад байж байна. Хотын даргаа үүнийг шийдэж, хашааг буулгуулахыг шаардаж байна. Хэн гээч мамынх нь хийсэн ажил юм болоо. Хашаагий нь буулгатал тэмцэх болно салахгүй шүү хотын даргаа?

Avatar

Иргэн 2019-04-23 103.212.118.102

Угаасаа буруу шийдвэрийг хожуу ч гэсэн цуцалж байгаа нь маш сайн хэрэг. Баяр хүргэе.Гэхдээ монголын төрийг янз бүрийн шатанд наймааны хэрэгсэл, авлигын эх үүсвэр болгосон этгээдүүдийг хатуу цээрлүүлдэг байх хэрэгтэй шүү. Тэгсгээд л өнгөрөөд байж болохгүй

Avatar

Суугч 2019-04-23 202.9.42.188

Ингээд эхлээд ирвэл сайн байна гэнэ шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж