Төв талбайн урд хэсэгт олгосон газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Төв талбайн урд хэсэгт олгосон газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа

Төв талбайн урд хэсэгт олгосон газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд ажиллалаа. Энэ үеэрээ хотын дарга Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргаснаа мэдэгдэв.

“Улсын нийслэлийнхээ төв хэсэгт, Сүхбаатарын талбайн урд талаас 2.5 га газрыг 2006 онд хувийн ААН-д эзэмшүүлэх захирамж гаргасан байна. Тухайн үед газар доогуур байгууламжтай усан оргилуур байгуулахаар төсөл сонгон шалгаруулсан байдаг боловч өдгөө төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч баримт материал байдаггүй. Өнгөрсөн 2016 онд төв талбайг шинэчилж, авто машины зогсоол болгосон. Зогсоолоос олсон орлогын 30 хувийг нийслэлд төвлөрүүлнэ гэсэн гэрээтэй боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй байна. Түүнчлэн энэ газрыг 22.5 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан ярилаа.

Хотын удирдлагын зүгээс хуулийн дагуу холбогдох компанид нь мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд дээрх газрын зөвшөөрлийн эрхийг ийнхүү цуцалж байгаа аж. Машины зогсоол болгосон энэ газарт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина гэдгээ мөн энэ үеэр хотын дарга мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж