Өнөөдөр /2019.04.23/ Дэлхийн номын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр дэлхийн ном, зохиогчдын эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд УИХ -ын Тамгын Газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Оюуны Өмчийн газар хамтран Төрийн Ордонд номын өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үеэр иргэдийн дундах номын хэрэглээ эрс нэмэгдэж, сошиал орчноос татгалзах болсныг Монголын зохиолчдын эвлэлээс онцолсон. Харин ном зохиол ашиглан уран бүтээл хийх замаар оюуны өмчийг зөрчих тохиолдол нэмэгдсэн байна. Тиймээс оюуны өмчийг хамгаалах чиглэлд холбогдох хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатайг дуулгалаа. Мөн энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв номын сангийн үйл ажиллагаатай танилцав.
Холбоотой мэдээ