Дарангуйллын дэглэм нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэв

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Дарангуйллын дэглэм нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэв

Дарангуйллын дэглэм нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэв

Улс орнуудын засаглалын хэлбэр тухайн улсын нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг тухай эрдэмтэд төрөл бүрийн судалгааг танилцуулж байна. Тодруулбал, Стэнфордын их сургуулийн эрдэмтэд эрх чөлөө, тэр дундаа ардчилал нийгмийн эрүүл мэнд, дундаж наслалтад нөлөөлдөг үү? гэсэн асуултын хүрээнд судалгаа явуулжээ. Тэд судалгаандаа 201 улсыг багтаасан v-dem дата бааз ашигласан байна. Тус дата баазад 201 улсын 1789-2017 он хүртэлх засаглалын хэлбэр, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг багтаасан байдаг аж. Энэхүү дата баазын тусламжтайгаар судлаачид 1970-2015 оны хоорондох ардчиллын үйл явцын өөрчлөлт нийгмийн эрүүл мэндэд нөлөөлсөн эсэхийг судалжээ. Ингэхдээ тэд 170 орныг судалгаандаа хамруулсан байна.

Судалгааны үр дүнд авторитет системээс ардчилсан систем руу шилжихэд халдварт бус өвчнөөр нас барж буй хүний тоо 10 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарчээ. Үүнээс гадна, сонгууль болон хүний эрүүл мэнд хоорондоо нягт холбоотой байдаг хэмээн судлаачид хэлж байна. Учир нь, ардчиллын үйл явц тэр тусмаа чөлөөт, шударга сонгууль нь нийгмийн эрүүл мэндийн хамгийн чухал хүчин зүйл байж болох юм гэв. Тэр тусмаа энэ нь зүрх судасны өвчин, халдварт бус өвчнийг бууруулахад чухал нөлөөтэй гэжээ.

Судалгааны үр дүнд сүүлийн 20 жилийн хугацаанд дунд болон бага орлоготой хэр нь ардчилсан улсад зүрх судасны өвчнөөр нас барах тохиолдол 10 хувиар, авто замын ослоор нас барах тохиолдол 9.5 хувиар, халдварт бус өвчнөөр нас барах тохиолдол 9.1 хувиар, сүрьеэгээр нас барах тохиолдол 8.9 хувиар тус тус буурсан ажээ.

Гэхдээ судлаачид Куба болон БНХАУ авторитет системтэй хэр нь нийгмийн эрүүл мэндийн асуудал нь амжилттай хөгжиж буйг онцлов. Тухайлбал, 1980-2000 онд БНХАУ-д дундаж наслалт төрөлттэй нь харьцуулахад бага хувьтай байсан аж. Харин тус улсын ДНБ эрчимтэй өсөх үед нийгмийн эрүүл мэндэд зарцуулж буй улсын төсвийн хөрөнгө нэмэгдэж, улмаар дундаж наслалт нь нэмэгджээ. Куба улсад дундаж наслалт 1970 онд 4-7 жилээр буурсан бол 2016 онд 3-5 жилээр тус тус буурсан байна.

Дээрх судалгаатай төстэй судалгааг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн хийжээ. Тус хүрээлэнгийн судлаачдын үзэж буйгаар, монголчууд нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжихдээ сэтгэл гутрал хэмээх өвчинд нэрвэгдсэн гэдгийг онцлов. Тодруулбал, өнөөдөр монголчууд амьжиргаагаа хөөсөн, өдөр тутмын хэрэглээнийхээ мөнгийг олохын төлөө амьдарч байгаа бөгөөд энэ нь тухайн хүний амьдрал, амьжиргаанд хүрэхгүй байх, улмаар тухайн хүн сэтгэл санааны хувьд уруудах, гутранги үзэлтэй болох гэсэн үзэгдлүүд сүүлийн жилүүдэд их ажиглагдаж байгааг онцолжээ.

Үүнийг нийгмийн асуудал талаас нь харвал ажилгүйдэл, үнийн өсөлт, ядуурал, архидалт гэсэн үндсэн хэдхэн асуудал өнөөдөр монголчуудын нийгмийн хамгийн эмзэг асуудал болон хувирсан байна. Хэдийгээр төр засаг тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, дээрх асуудалтай тэмцэж байгаа ч энэ нь цөөн хэдэн хүмүүст л хүрдэг бөгөөд монголчуудын нийгмийн асуудал болсон толгойны өвчнийг шийдвэрлэхэд дорвитой нөлөөлж чадахгүй байна гэв.

Үүнээс гадна монголчууд ардчилсан систем руу бүрэн шилжчихсэн гэж хэлж болохгүй, шилжилтийн шатандаа явж байна. Нийгмийн шилжилтийн явцад сэтгэл гутрал гэдэг зүйл бий болдог. Үүнийг шинжлэх ухааны нэр томьёогоор аном, хаос төлөв байдалд орсон гэж нэрлэдэг.

Нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжихэд монголчууд бараа бүтээгдэхүүний хомсдолд орж, өдөр тутмын хоол хүнсээ бэлтгэхэд түвэгтэй байдал үүссэн. Энэ нь сэтгэл зүйн төвшиндөө сэтгэл гутралд орох, түүнийг дагаад гэмт хэрэг өсөх зэрэг сөрөг зүйл бидний нийгэмд гарсан гэв. Өөрөөр хэлбэл, 1980, 1990-ээд оны нөхцөд байдал өнөөдрийг хүртэл хадгалагдсаар ирсэн. Тухайн үеийн асуудал нь өнөөдөр бие биеэ тойрон эргэлдэж байгаа бөгөөд төр засаг нийгмийг хамарсан дорвитой ажил хийхгүй байгааг судлаачид шүүмжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж