Шилийн Богд ууланд гал алдсан этгээдүүдийг барьжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Шилийн Богд ууланд гал алдсан этгээдүүдийг барьжээ

Шилийн Богд ууланд гал алдсан этгээдүүдийг барьжээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 60 км-т орших Шилийн Богд ууланд өчигдөр /2019.04.22/ 17.20 минутын үед түймэр гарч, энэ тухай дуудлагыг холбогдох байгууллагуудад шуурхай өгсөн байна. Тус газарт ойролцоох жуулчны баазын ажилчид, Шилийн богдын ойролцоох Хилийн цэргийн 0184 дүгаар заставын бие бүрэлдэхүүн түймрийг унтрааж цурманд оруулжээ. Галын улмаас 10 гаруй мянган мод бүрэн шатсан байна.

Хийморио сэргээхээр гарсан иргэд Шилийн богд ууланд түймэр тавьж, улмаар хэргийн газраас зугтаасан байна.  Гал гарахаас өмнөхөн суудлын цагаан өнгийн автомашинтай хоёр эрэгтэй, нэг эмэгтэй уул руу гарсан бөгөөд эдгээр иргэд гал алдсаныхаа дараа түймрийн голомтоос зугтсан боловч замдаа автомашиных нь дугуй хагарснаар цагдаагийн алба хаагчдад баригджээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж