"Сошиал орчныг хязгаарлах хууль гаргана" | News.MN

"Сошиал орчныг хязгаарлах хууль гаргана"

"Сошиал орчныг хязгаарлах хууль гаргана"

"Сошиал орчныг хязгаарлах хууль гаргана"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.04.23/ боллоо. Хуралдааны эхэнд Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа.

Хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар нэр томьёог олон улсын стандартын дагуу нэгтгэн, хэмжлийн нэгж, түүний эталон, стандартчилсан загвар, нэгж дамжуулалт, хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалын талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн салбарын ажлын давхардал, хийдлийг арилгах чиглэлээр зарчмын зохицуулалтуудыг багтаасан болохыг ажлын хэсэг тайлбарлалаа. Салбарын төвлөрлийг сааруулах зорилгоор төрийн захиргааны төв байгууллага, хэмжил зүйн мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хэмжил зүйн талаар хүлээх эрх, үүргийн талаар төсөлд тодорхой зохицуулалтуудыг тусгажээ.

"ЯМАР Ч АСУУДАЛД ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД НЬ ОРОЛЦОХГҮЙ ЮМ"

 УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА:
-Байнгын хорооны гишүүд уг хуулийн төсөлд ажил хэрэгч саналууд гаргасныг ажлын хэсэг хүлээн авч, хуулийн төслийн хэлэлцүүлэгт тусгасан. Байнгын хороогоор хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Тийм учраас байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Засгийн газрын гишүүд ирэх ёстой. Ер нь ямар ч асуудалд Засгийн газрын гишүүд нь оролцохгүй юм. Ажлын хэсгийн гишүүд нь л ажилладаг, Засгийн газартай холбоотой асуудал нэлээд гардаг. Хуулийн төслүүд дээр  үг үсгээс нь эхлээд маш их ажиллах юм аа. Цаашид  Засгийн газрын гишүүд нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр идэвхтэй оролцож байнгын хороодын гишүүдийн саналыг тусгадаг байдлаар дараа дараагийн хуулиуддаа анхаармаар байна. Байнгын хорооны гишүүд болгочихдог гэсэн шиг цаас чулуудчихдаг, түүн дээр нь бид нар ажилладаг. Уг нь хуулиараа Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Засгийн газрын гишүүд нь оролцдог байх дэгтэй. Энэ асуудалд цаашид анхаармаар байна гэсэн юм.

ӨӨРИЙНХӨӨ РЕГИСТР, ОВОГ, НЭРЭЭРЭЭ ФЭЙСБҮҮК АШИГЛАДАГ БОЛНО 

Үргэлжлүүлэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН тус хуулийн төслүүдийг танилцуулав. Тэрбээр “Ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдаж, хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төсөл тус бүрээр бэлтгэн байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна. Зарчмын зөрүүтэй 17, найруулгын шинжтэй 11 нийт 28 саналыг боловсруулсан. Тухалбал, нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягаас бусдын нэрээр орохыг хориглох арга хэмжээг авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож өрсөлдөөний тэгш нөхцөл байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгах.

Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зургаан асуудлаар бодлого боловсруулж хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан боловч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субъект тодорхойгүй, олон тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсан тул Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас батлах Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар батлахаар өөрчлөн найруулах.

Гуравдугаарт, Харилцаа холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлахаар ерөнхий байдлаар төсөлд тусгасныг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн батлах журмуудыг тодорхой болгож өөрчлөн найруулах. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн талаарх зохицуулалтуудыг төсөлд тусгасан нь зарим талаар Төрийн аудитын тухай хуульд давхардсан байсныг уг давхардлыг арилгах зорилгоор холбогдох саналыг боловсруулав” гэв.  Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Я.СОДБААТАР:
-Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль орж ирэх үү. Сошил орчныг гаднын бүх оронд аюулгүй байдалтай холбоотойгоор тодорхой хязгаарлалтуудыг хуульдаа тусгасан. Олон орны улс төрийн сонгууль нийгмийн сүлжээтэй холбоотойгоор маргаан, мэтгэлцээн гарч байгаа. Хамгийн их технологи хөгжсөн АНУ-д гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр явагдсан үйл явцаас харж болно. Манай улсад цаашдаа энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ. Хүн амын тоотойгоо харьцуулахад манайх хамгийн их фэйсбүүк хэрэглэгчтэй гэж ярьдаг. Энэ нь нөгөө талдаа үндэсний аюулгүй байдалд хэр харшилж байгаа вэ. Миний бодлоор энэ асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулах ёстой. Тухайн хүн өөрийнхөө регистр, овог, нэрээрээ фэйсбүүк рүү ордог байх нь зөв. Германы энэ зохицуулалтыг хийхгүй бол манай улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөх магадлалтай. Энэ талаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонсъё.

АЖЛЫН ХЭСЭГ: 

Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг удахгүй УИХ-д өргөн барина. Одоогоор яамдаас санал авч байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн үзэл баримтлалд Цахим халдлагатай тэмцэх үндэсний төвийг байгуулах заалт орж байна. Тус төв байгуулагдсанаар цахим мэдээллийн аюулгүй байдлын түвшин дээшилнэ гэж үзэж байгаа. Одоо бол ТЕГ, Батлан хамгаалахын яам холбогдох газруудад тус тусдаа байгаа боловч нэгдсэн бодлого төлөвлөлт, гадаад харилцаа байхгүй. Мөн утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажил хийгдэж байгаа. Өнгөрсөн онд хүүхэд хамгааллын чиглэлээр Засгийн газраас тогтоол гарч гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх үүрэг өгсөн. Энэ зургаан сард хэрэгжилтийг танилцуулна.

2016 оны байдлаар 650 мянган бүртгэлгүй гар утасны дугаар байсан бол өнөөгийн байдлаар энэ тоо 42 мянга болж буурсан. Ирэх зургадугаар сар гэхэд бүртгэлгүй утасны дугаарыг бүрэн устгана гэж харж байна. Бүртгэлтэй болсноор төрийн үйлчилгээг цахимаар авах, сошил орчинд гар утасны дугаараа бүртгүүлэх зэрэг нөхцөлүүд хангагдана.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН:

-Хуурамч хаягаас бусдын  нэр төрд халдах асуудлыг яаж хянах вэ. Энэ байдал манайд жирийн үзэгдэл боллоо. Монголын ард түмэн бүгд үүний хохирогч болсон. Үүнийг хянах техник технологи нь та нарт байгаа юм уу?

АЖЛЫН ХЭСЭГ:

Хяналтыг сайжруулах талд анхаарч ажиллана.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
9
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-23 202.180.220.35

Зөвдөө Нэрээ, нүүрээ нуусан, хүний нэр хүндэд санаатай халддаг хүмүүст хяналт байх хэрэгтэй Дэндүү муухай ёс зүйгүй, хүний муу үзсэн, ул шагайсан, амиа бодсон монолчууд болоод байгаа шүү

Avatar

Zochin 2019-04-23 202.9.43.101

Har hulgaichuud ta nar ard tumniig darah gej ih oroldoh yumaa ard tumen ta nariig tansag amidral belgelj bolson yum chin butsaagaad baih yostoi bairand chin avaachij chadna shuu ard tumniig b** bas b** doromjil ter bosvol hojmiin ur dagvar n aimaar ugeer helj uzgeer bichishgui yum bolno erhem uls eh ornoo zarj idej baigaa tusheentseruud ee ta nariin mandah tsag chin duushad 1 namriin hugtsaa uldsen dulaan huvtasaa zeheed ard tumnees ireh zargiin bichgee huleegeed suuj bai udahgui

Avatar

S 2019-04-23 202.9.42.0

Bi IT engineer medleg medeelel neleen sain hun ene bol americiin tagnuuliin alband mongoliin medeelel ymar negen zardalgui orchloo l gesen ug mash haramsaltai medleg, medeelel, uhaan uneheer mongolchyydad dutaj bn Orost Yapond Solongost hezee ch iim asuudal yrihgui

Avatar

х****а 2019-04-23 172.56.2.151

Маш буруу дандаа өөрсдийнх нь НО ИЛРЭЭД БАЙГАА УЧРААС хаах гэж байгаа юм Мөн өөрсдөөл хуурамч хаяг нээж бие биесээ доромжилж байгаа шүү дээ

Avatar

х****а 2019-04-23 172.56.2.151

Маш буруу дандаа өөрсдийнх нь НО ИЛРЭЭД БАЙГАА УЧРААС хаах гэж байгаа юм Мөн өөрсдөөл хуурамч хаяг нээж бие биесээ доромжилж байгаа шүү дээ

Avatar

х****а 2019-04-23 172.56.2.151

Маш буруу дандаа өөрсдийнх нь НО ИЛРЭЭД БАЙГАА УЧРААС хаах гэж байгаа юм Мөн өөрсдөөл хуурамч хаяг нээж бие биесээ доромжилж байгаа шүү дээ

Avatar

zochin 2019-04-23 150.129.141.27

EC l iim yumiig sain zohion baiguuldag bizdee. 5 setguulch hulsluud dooguur ni huuramch hayagaar taraaj garshsan hun

Avatar

Зочин 2019-04-23 122.201.31.72

Registeriin dugaar bicheed yamar negen baidlaar bid nariin medeelel busdad aldagdah yum bol tor hariutslaga huleeh eseh n ergelzeetei shd. Tegeed ch FB iiiim bolgoloo gehed zoruuleel FB s oor program yamar ch hyanaltgui ashiglahaar garaad l irne. Technology g guitseh gej uzne gedeg tiim ch amar bish shuu

Avatar

zochin 2019-04-23 80.216.125.210

INGEJ JAAHAN CH GESEN TSEGTSLEH HEREGTEI…….. CHULUUT BAIDAL,ERH ERH CHULUU DENDEED BAIGAA MANAI OROND DARUULGA HEREGTEI,UUREG HARUITSLAGAA GEDEG ZUIL BAIDGIIG BUH ARD TUMEND BOLON,BUH SHATAND MEDTUULEH HEREGTEI……………….

Avatar

zochin 2019-04-23 103.57.95.175

huurhiiduu huuli bolovsrulaad batlahdval ih mungu avdgiin gesen hiih yumaa olj yadsan ergvv vhernvvd vneheeriin emgeneltei

Avatar

Зочин 2019-04-23 73.92.12.67

Эхэллээ дээ. Орост найтаахад монголд хатгаа хурнээ гэж юутай унэн. Гэхдээ Орос шиг бие даасан, хатуу хяналттай Чебурнет хэмээн ард иргэд нь шоглон нэрэлсэн интернеттэй болох нь юу л бол. Менге санхуу нь ч юу билээ. Нэгмесен оросын интернетдээ нэгдээд шувтарсан цагаандаа орж оросууддаа дарлуулж дээ монголчууд. Оросууд эхлээд паспорт, регистрийн дугаараар фейс буук руу орно гэдэг хууль хэдхэн жилийн емне гаргаад л одоо бие даасан интернетийн хууль гаргачлаа. Манайх яг дагаж байна орос терроризм

Avatar

Зочин 2019-04-23 73.92.12.67

ярьдаг бол монгол ундэсний аюулгуй байдал яримтгай. Yнэндээ ундэсний аюулгуй байдалд заналхийлж байгаа зуйл нь монголд авилгад идэгдсэн тер, ЖДY чин УИХ, YАюултайБЗ гэх гурван дунхуу , шодрогос ярьж ард тумнээ хулхидсан сандал суудлын хэнээтэй шизотонгууд л байна шуу дээ. Монгол Венесуэль Хойд солонгос, Орос улстай адил авторитар дэглэмтэй ардчилалгуй ядуу орон болох зам руу шуудран орлоо

Avatar

Oyun 2019-04-23 103.212.117.154

Irged buhimdlaa ingej l ilerhiilene shyy dee

Avatar

Зочин 2019-04-23 103.212.117.154

Erh chuluund haldsan hereg bolno.

Avatar

Бат 2019-04-23 108.173.34.88

Хятад шиг фб г хаана гэж тэнэгтээрэй.

Avatar

ямбий 2019-04-23 59.153.114.18

ИРГЭНИЙ ҮГ ХЭЛЭХ ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЭРХ ЧӨЛӨӨГ ХААХ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ

Avatar

ДИНЭГТЭЭД Л 2019-04-23 202.179.26.168

ГАДНЫ ВЕБ САЙТАД ИРГЭДИЙНХЭЭ БҮХ МЭДЭЭЛЛЭЭ БАЙРЛУУЛАХ УУ?

Avatar

Mongol 2019-04-23 49.0.212.51

Тэр бүтэхгүй ээ, Орос Хятад хоёрыг дуурайж байгаа юм уу хаашаа юм

Avatar

Зочин 2019-04-23 66.181.161.71

2 гараа өргөөд дэмжиж бна, монголчуудыг хооронд нь хагалан бутаргасан янз бүрийн пост хмйдэг пейсбүүк хуудсууд бна шүү, бүгдийг нь хаах хэрэгтэй

Avatar

О.Нурхадыл 2019-04-23 66.181.161.51

Улс орны аюулгүй байдал, хувь хүний нэр төр, эрх ашгийг хамгаалах чухал асуудал юм. Дэмжиж бна.

Avatar

Mongol 2019-04-23 49.0.212.51

Монголчууд Монголынхоо тухай асуудал ярьж байхад Хасаг чамд ямар падлий байнаа, тэр Нурсультан улсын Назарбаев хотдоо очиж уль

Avatar

Зочин 2019-04-23 202.126.89.220

Kk unen2

Avatar

Монгол нэртэй хужаад 2019-04-23 202.179.26.182

Чам мэтийн довны шарын галзуурлыг дарах хууль хэлэлцэж байгаа юм.Хүний өөдөөс эгцэлж харж чадахгүй компьютрийн. араас шүлсээ үсчүүлэн хүн доромжилдог чам шиг дорой чацгыг байранд нь тавих хууль юм аа

Avatar

Зочин 2019-04-23 58.140.202.122

эргүү минь хасаг х***а 2 оос өөр үндэстэн байдаггүй гэж ямар мал нь чамд хэлэв

Avatar

Facebook хэрэглэгч 2019-04-23 43.228.129.131

Фэйсбукаар улс орны эсрэг сурталчилгаа идэвхитэй явагддаг. Улс орны эв нэгдлийг бутлан задлах үзэл идэвхитэй өрнүүлдэг. Тагнуул, цагдаагийн байгууллагууд үүн дээр ажиллаж байна уу. Ялангуяа Монголчуудын түүх гэдэг групп байна. Монголчуудыг ястан, угсаагаар нь задалж бутлах зорилготой байдаг шиг санагдсан.

Avatar

дорж 2019-04-23 203.217.139.225

зөв зөв арай Дэндүү тэнэгтэж сүүлдээ хар хэрүүлээр Монголчууд улсаа алдах аюулд орох нигүүр айсуй

Avatar

болдоо 2019-04-23 202.179.27.179

зөв ш дээ, хуурамч аккуантуудыг устгах хэрэгтэй зөв

Avatar

Зочин 2019-04-23 81.183.126.157

Фэйсбүүкдэх гээд рeгистрээ бүртгүүлдэг улс өөр хаана байна ха ха

Avatar

Хөөрхий ядуу Монголчуудын стрессээ тайлдаг ганц боломжыг хаах нь 2019-04-23 139.5.216.179

Ядуу Монголчууд бухимдахдаа сошиалд харааж зүхэж л стрессээ тайлдаг юм шиг байгаан. Өөр ямар ч тэмцлийн хэлбэр байхгүй. Энийг нь хаачихаар гудамж талбайдаа гарч тэмцдээ. Тэгэхгүй бол Төр худлаа хуурч, авилгачин улстөрчид нь идээд, угаад, зараад, луйвардаад Иргэд нь ядуу амьдарсаар үхэцгээнэ.

Avatar

зочин 2019-04-23 66.181.161.22

ашгүй дээ ман ын хөлсний цалинтай троллууд баларсаан ажилгүй болсоон яанаа

Avatar

Зочин 2019-04-23 59.153.84.70

энэ мудакууд өөрсдийнхөө талд хууль батлана гэж толгойд чинь буухгүй байгаа бол чи мулгуу

Avatar

Зочин 2019-04-23 202.126.89.74

Зөв шийдэл шүү! Хурууны хээ овог нэрээр фэйсфуукрүү ордог тэгэхгүй бол фэйс нь нээгдэж ажиллахгүй байдаг болох хэрэгтэй Зөвхөн үнэн мэдээлэл бичдэг байх хэрэгтэй Хуулиар зохицуулах нь зөв

Avatar

Зочин 2019-04-23 64.119.17.89

сайн байнаа

Avatar

Иргэн 2019-04-23 202.126.89.204

Орос, Хятад болон бусад оронд хатуу бүртгэл бий. Одоо нөгөө мөнгөөний бичээч нарын ажил дуусах боллоо. Ашгүй дээ.

Avatar

ЗОЧИН 2019-04-23 202.131.233.190

ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ЯРЬЖ БУЙ ХЯЗГААРЛАЛТ ДЭЛХИЙД ХААНА Ч БАЙХГҮЙ, КОММУНИЗМЫН ҮЕИЙН ХҮНИЙ НҮД БООЛТТОЙ, ГАР ХҮЛЭЭСТЭЙ, ХӨЛ ТУШААТАЙ БАЙСАН ҮЕРҮҮГЭЭ ОРОХУУ,ОРКУУДАА, БИТГИЙ х** ЗА ЮУ, МОНГОЛ УЛС ДАЯАР КОММУНИЗМЫН ХИЙ ҮЗЭГДЭЛ ТЭНҮҮЧИЛЖ ЯВНА.

Avatar

Зочин 2019-04-23 119.40.98.2

jaahan ym unshaa zaluu min solongos,\n german geed zahaasaa iim zohitsuulalt hiigeed heregjeed yvj baigaa uls zondoo bna

Avatar

Төртэй ард түмэн 2019-04-23 43.242.243.213

Одоо хууль гаргалтгүй аяндаа face энэ тэрээс уйдаж байгаа даа, ганц нэг жилийн дараа угаас байхгүй болох зүйл. Та нар л сонгуульдаа их ашиглаад идэхжүүлээд байх юм …

Avatar

Зочин 2019-04-23 81.65.90.50

Энэ малууд өөрсдийнх нь хулгай, луяврыг илчилж байгаа нөхдийг олж өшөө авах нь дээ

Avatar

зөвхөн хулгайчууд ийм хууль гаргана 2019-04-23 66.181.177.240

Төрд гарсан хулгайчууд баригдахаас эмээж Сошиал орчныг хязгаарлах хууль гаргана даа хулгайчууд

Avatar

Зочин 2019-04-23 203.91.112.146

Odoo khunii medeelel gvgkh uzel bodloo ilerkhiilekh erkhluu tur khaldaj ekhlekh ni Mongol ardchilsan bish fashist zasaglalruu ulam oirtsoor \nshuukhiin kharaat bus baidal baikhgui bolson geed shat shataar fashist daranguilalin turluu yavj bainaOoo

Avatar

Зочин 2019-04-23 202.21.117.178

ашгүй дээ

Avatar

дамба-очир 2019-04-23 202.21.124.21

хүний эрхийг мэдээллийн гол эх үүсвэрийг хааж эрүүдэн шүүдэг улс болохнээ

Avatar

Амгаа 2019-04-23 202.126.89.245

Фэйс, Твитерлүү рег-р бүртгүүлэх үү тэгээд. Сэрүүн зүүдэлдэг гарууд уу?

Avatar

Амар ч юм болох нь дээ 2019-04-23 202.126.89.110

Асуудлын гол нь Сошиал орчиндоо байгаа юм биш. Тэгээд ч энэ гүтгэлэг, хар бараан мэдээ, мэдээллийн цаад эзэд нь улс төрчид. Угтаа бол нийгэмдээ зөв зүйтэй хандлага, төлөвшил буй болгох цогц арга хэмжээ авахгүй байж зүгээр л нэг захирамжилсан бичвэрээр "ЗАХИРГААДАХ" гэвэл санасаны гарз болох байлгүй

Avatar

Монгол алначуудад 2019-04-23 112.72.11.112

маш зѳв. монгол алначууд хүн гүтгэх боломжгүй болчоод боож үхэх гээд л бнуу

Avatar

Зочин 2019-04-23 182.160.33.32

Ингэвэл хэлмэгдэүүүлэлт болно шүү

Avatar

Зочин 2019-04-23 112.72.12.8

Tui mai shuu

Avatar

Зочин 2019-04-23 202.21.108.167

10 хурууны хээ, регистр бүгд ил тод болоод бүх юм сайхан болох уу.

Avatar

Зочин 2019-04-23 202.131.242.254

Улс төрчид хувиасаа санжүүжүүлж, сошл маркетингийн хүмүүс хөлсөлж, элдэв контент зохиож, facebook–ээр маш ихээр тарааж, хуурамч аккаунтууд ажиллуулахыг хуулиар хориглох хэрэгтэй. Тэгэхгүй бол facebook-ээр аль улс төрч нь давалгаа үүсгэж, олныг өдөөн турхирснаар Монгол оронд хор болох улс төрийн шийдвэрийнхээ хөрсийг бэлддэг боллоо. Эдийн засгийн өсөлт, иргэдийн орлогын өсөлтөөр ажлаа дүгнүүлэх биш facebook дээр хэн их реклам хийсэн нь баатар болдог боллоо.

Avatar

SS 2019-04-23 66.181.168.8

Terbishdagva gishuunii yarisan asuudal notstoi shuu! Turiin baiguullaguudiin uyaldaa holboo bdaggui!!! Huuli garsan hoino ni gonshignodog!

Avatar

Зочин 2019-04-23 202.170.84.188

хаха. жинхэнэ солиорол!!! юун хаа хамаагүй Facebook гэж нэг апп руу РД -р нэвтрэх вэ????!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж