Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ

Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ

Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах  иж бүрэн сургуулилалт энэ сарын 24-26-ны хооронд болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргалаа.

Захирамжид энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 байхаар тусгасан байна.

Энэ өдөр 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын  бүх замын хөдөлгөөн хааж, нийслэлээс тээврийн хэрэгсэл гаргахгүй, оруулахгүй байх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж