Д.Цогтбаатар БНАСАУ-д АНУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар БНАСАУ-д АНУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг уриалав

Д.Цогтбаатар БНАСАУ-д АНУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг уриалав

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь уулзалт бодит үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн. Үүнд хоёр тал бие биенээ буруутгаж байсан. Ким Жон Ун АНУ-ыг хандлагаа өөрчилж, хоёр талын харилцан эрх ашгийг хүндэтгэсэн санал тавибал гурав дахь удаагаа уулзаж, хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар энэ асуудлаарх байр сууриа илэрхийлснийг Японы “NHK” суваг онцолжээ. Тэрбээр АНУ-д төрийн айлчлал хийж байсан ба айлчлалын сүүлийн өдөр “NHK” сувагтай гар утсаар холбогдож, БНАСАУ саяхан шинэ тактикийн зэвсэг туршсаныг өдөөн хатгасан үйлдэл хэмээгээд, одоогийн эгзэгтэй цаг үед энэ үйлдэл нь сөрөг нөлөө авчрахыг анхааруулсан байна. Мөн АНУ болон Японтой хийх яриа хэлэлцээгээ цааш үргэлжлүүлэхийг уриалжээ.

Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, дэмжинэ гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдэж, Дональд Трамп болон Ким Жон Ун нарын уулзалтыг Монгол Улсад хийх санал хүртэл тавьж байсан.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн дөрөвдүгээр сарын 18-наас 19-ний хооронд БНАСАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо болон БНАСАУ-ын Ажилчдын намын төв хорооны орлогч дарга Ри Су Ёнг нартай ганцаарчилсан уулзалт хийсэн аж. Мөн өнгөрөгч оны арванхоёрдугаар сард БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хотод айлчилж, хоёр орны найрсаг харилцааг цохон тэмдэглэж байсан юм.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж