Дуучин Э.Амартүвшин ирэх сард Австралид тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Дуучин Э.Амартүвшин ирэх сард Австралид тоглоно

Дуучин Э.Амартүвшин ирэх сард Австралид тоглоно

Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт баритон Э. Амартүвшин ирэх тавдугаар сард Австралийн Мельбурн хотын театрын тайзнаа “Риголетто” дуурьт тоглоно. Тодруулбал, тавдугаар сарын 11, 15, 18, 22, 25, 27, 29-ны өдрүүдэд алдарт Ж.Вердийн “Риголетто” дуурийн гол дүрд тоглох юм байна.

Монголын дуурийн урлагийн алдарт баритон энэ хавар эх орондоо амраад буцсан сурагтай. Тэрбээр ирэх зургадугаар сард 21-нд болох Италийн алдарт Веронагийн задгай театрын тайзнаа зохион байгуулах 97 дугаар фестивалийн үеэр дуурийн дуучин Ч. Бадралтай хамт оролцож,  дуулах гэнэ.

Дэлхийн шилдэг 80 дуурийн гоцлол дуучид гурван сарын турш чуулах фестивальд оролцож буй хоёр уран бүтээлч маань хоёулаа Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөө багшийн шавь билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж