Л.Отгонбаатар алтан медаль хүртэж, Монголын баг дэд байранд оров | News.MN

Л.Отгонбаатар алтан медаль хүртэж, Монголын баг дэд байранд оров

Л.Отгонбаатар алтан медаль хүртэж, Монголын баг дэд байранд оров

Л.Отгонбаатар алтан медаль хүртэж, Монголын баг дэд байранд оров

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Арабын нэгдсэн Эмират улсын Фуайрах хотод өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаан болж, медальтнууд тодров.

Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Л.Отгонбаатар бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, Ази тивийн аварга боллоо. 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Отгонбаатар тивдээ анх удаа түрүүлж байна. Мөн эрэгтэйчүүдийн +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд О.Мөнхцэцэг нар шагналт долдугаар байр эзэлжээ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ удаагийн Ази тивийн аваргад Номхон далайн орны бүсийг хамруулсан нь Австрали, Шинэ Зеланд, Фижи, Гуам зэрэг улсын жүдочид өрсөлдөж, тэмцээний цар хүрээг тэлсэн юм.

Нийт 40 орны 273 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд шилдгүүд тодруулснаас Японы баг тамирчид дөрвөн алтан медальтайгаар тэргүүлсэн бол Монгол Улсын баг гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар удаалав. БНСУ, БНХАУ, Казахстан, Узбекистан, БНАСАУ-ын баг III-VII байрт бичигджээ. Мөн 12 орны баг тамирчид ямар нэгэн медаль хүртсэн байна.

Монгол Улсын багийн дүн:

АЛТАН МЕДАЛЬ:

  • Ц.Цогтбаатар /73 кг/
  • О.Ууганбаатар /81 кг/
  • Л.Отгонбаатар /100 кг/

МӨНГӨН МЕДАЛЬ :

  • Л.Сосорбарам /эмэгтэй, 52 кг/
  • Б.Ганхайч /эмэгтэй, 63 кг/

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

  • Э.Ариунболд /60 кг/
  • Ё.Басхүү /66 кг/
  • Л.Энхрийлэн /эмэгтэй, 57 кг/

ШАГНАЛТ БАЙР:

V байр – Н.Мөнхбаяр /66 кг/

VII байр – Л.Өнөболд /60 кг/, О.Мөнхцэцэг /эмэгтэй, 78 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-23 66.181.166.196

ЭНЭ ЗҮГЭЭР Л НЭГ БҮСИЙН ТЭМЦЭЭН, ОВОО ХЭДЭН МЕДАЛЬ АВААД ИРСЭН ЧИНЬ ААШТ БОЛООД ТОМОРЧИХСОН, ДАХИАД ГАНЦ НЭГ МЕДАЛЬ АВСАН БОЛ ДАШТ Ч БОЛЖ МЭДЭХЭЭР БАЙЛАА ДАА.

Avatar

Зочин 2019-04-23 103.229.177.4

ЭНЭ УДААГИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН ЖҮДОЧИД САЙН ОРОЛЦЛОО. 3 БААТАР НЭРТ 3 АЛТ АВЛАА. САЙН БАЙЛАА. БАЯР ХҮРГЭЕ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж