Сүхбаатарын талбайн зогсоолын оронд усан оргилуур барина | News.MN

Сүхбаатарын талбайн зогсоолын оронд усан оргилуур барина

Сүхбаатарын талбайн зогсоолын оронд усан оргилуур барина

Сүхбаатарын талбайн зогсоолын оронд усан оргилуур барина

Сүхбаатарын талбайд орчин цагийн усан оргилуур­тай, газар доорх үйлчилгээний төв байгуулна хэмээн 2006 онд “Ю Би констракшн” ХХК 2.5 га газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр авчээ. Уг газрыг 2006 онд Нийслэлийн газрын албаныхан гэрээ байгуулж, Ц.Батбаяр Улаанбаатар хотын дарга байхдаа 52 тоот захирамжаар “Ю Би констракшн” ХХК-д  өмчлүүлсэн байдаг. Одоо тэр газарт төлбөртэй зогсоол болчихоод буй. Тус компани Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг банкны барьцаанд тавьснаар 9.5 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 22.5 тэрбум төгрөг болж байгаа юм.  Өнөөдөр /2019.04.23/хотын захирагч С.Амарсайхан тус компанийн газар эзэмших эрхийг цуцалснаа мэдэгдлээ.

Тэрбээр “Ю Би констракшн” ХХК  нь газар доорх байгууламжтай усан оргилууртай зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулна гэж төсөл сонгон шалгаруулалтад орсон байдаг боловч өнөөдрийн хүртэл төсөлтэй холбоотой ямар ч материал байдаггүй. 2016 онд энэ талбайд автомашины зогсоол хийсэн. Ингэхдээ автомашины зогсоолын ашгаас 30 хувийг Улаанбаатар хотын захиргаанд төлөх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.

Анхны гэрээгээр хэрэв ашиг олохгүй бол хураамж өгөхгүй гэсэн заалттай гэрээ хийсэн байдаг. Сүхбаатарын  талбайн багахан хэсэгт цэвэр бохирын шугамтай олон нийтийн орчин үеийн бие засах газар барья гэхээр талбай, газар олгодоггүй. Гэтэл төв талбай дээрээ өөрсдөө газраа хувьчилсан, ашиглуулсан бүр банкны өрөнд тавьсан байна. Тиймээс газар эзэмших эрхийг нь өнөөдрөөс эхэлж цуцалж байна" гэв. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-“Ю Би констракшн” ХХК нь хуулийн ямар зүйл заалт зөрчсөн бэ?

-Тус компани 2006 онд газар эзэмших эрх авсан. Хуулийн дагуу хоёр жилийн дотор зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Өөрөөр хэлбэл усан оргилууртай, газар доорх байгууламж барьж байгуулна гэсэн бол энэ ажлаа хоёр жилийн дотор хийх ёстой байсан.

-Та газар эзэмших зөвшөөрлийг нь шууд цуцлах эрхтэй юу?

-Бид хуулийн дагуу эхлээд сонсгох ажиллагаа явуулж мэдэгдсэн. Тухайн компанид мэдэгдлийг хүргүүлсэн. Хууль журмын дагуу энэ газрын газар эзэмших зөвшөөрлийг өнөөдрөөс эхлэн цуцалж байгаа учраас цаашид авто зогсоол байгаа газар усан оргилуур хийнэ.

Авто зогсоолыг буулгах уу?

-Газраа чөлөөлж авна. Цаашид тохижилт үйлчилгээг нийслэлийн хөрөнгөөр хийнэ.

-Анх гэрээ хийхэд нийслэлээс ямар хүмүүс гарын үсэг зурсан юм бэ?

Нийслэлийн ИТХ-ын 2006 оны хоёрду­гаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сүхбаатарын талбайн урд орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний барилгын зориулалтаар 2.5 га газрыг тухайн үеийн хурлын дарга Н.Болормаа гарын үсэг зурж баталгаажуулан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан. Харин маргааш нь буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр “Газар эзэмших эрхийн сонгон шалгаруулалт явуулах тухай” нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярын 52 дугаар захирамж гаргасан байдаг.

-Дүрэм журам гэж байна уу? Үе үеийн дарга нарын харалган шийдвэрээс болж иргэд аж ахуйн нэгжүүд хохирдог. Энэ байдал хэзээ дуусах вэ? Та энэ асуудалд цэг тавьж чадах уу?

Энэ асуудлыг бид цэгцлэх гэж оролдож байна. Ер нь аль аль талдаа ажил алба хашиж байгаа дарга нар нь ёс зүйтэй байх ёстой.  Хууль бус үйлдэл гэхэд хэцүү эргээд хууль ёсны гэхэд ч ойлгомжгүй. Эцэст нь аж ахуй нэгж нь ч хохирдог. Албан тушаалтан нь ч алга болдог. Өмнө нь ч би энэ талаар ярьж байсан. Энэ явдал хаа сайгүй түгээмэл байна.

-Барьцаанд тавьсан 22.5 тэрбум төгрөгийг хэрхэх вэ?

-Барьцаанд тавьсан мөнгийг нийслэл аваагүй компани авсан учраас компани банк хоёрын хоорондын л асуудал.

“Ю Би констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжид дурдсанаар “Нийслэлийн Сүхбаатар дүүргийг зургадугаар хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбайн урд байрлах 2.5 га газрыг орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур газар доорх үйлчилгээний төвийн барилгын зориулалтаар эрх авсан “Ю Би констракшн” ХХКнь 2006 оноос хойш тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй. Гэрээний нөхцөл болзлоо зөрчсөн учраас “Ю Би констракшн” ХХК-ийн 0061525 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” хэмээн бичжээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-23 43.242.243.219

Эхлээд туулын бургасаа нөхөад сэргээчих. Талбайн ойролцоо газарт өөрөө л юм бариулчихгүй бол байж л байна

Avatar

иргэн 2019-04-23 103.229.121.27

Зогсоол нэмэгдүүлэх хэрэгтэй дээ. Газар доор зогсоол хийгээч.

Avatar

sonnen 2019-04-23 64.119.19.61

Хөөе. 2 сар ажиллах усан оргилуур байснаас 12 сар ажиллах зогсоол нь айсан дээрээ. Харин давхар зогсоолтой, дээр нь тоглоомын талбаaтай, ногоон байгууламж байвал дээрдээ. Доод талд нь сувинер энэ тэр гэсэн дэлгүүртэй.

Avatar

ТӨВ АЙМГИЙН УДМАА НУУГЧ 2019-04-23 202.179.24.232

СҮХИЙН ТАЛБАЙГ ХУВЬЧИЛСАН НЬ МИ ОВОГТЫН ТӨВ АЙМГИЙН АЛИМ БАТБАЯР, ,БИЕЛЭГДЭЭГҮЙ 10 ЖИЛ БОЛСОН ГЭРЭЭГ ӨӨРЧИЛЖ ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАСАН НЬ БАС Л МӨНХЧУЛУУНЫ ТӨВ АЙМГИЙН СУ БАТБОЛД!

Avatar

Зочин 2019-04-23 64.119.27.36

Жуулчид иргэдэд үнэгүй зогсоол чухал байна. Зун бол жуулчидын автобус зогсох газар олддогүй. Тэгээд сая жуулчин авна гээд байгаа.

Avatar

Зочин 2019-04-23 122.201.31.24

talbain oiroltsoo mashin tavih gazar unendee olddoggui, ene gazar unetei ch gesen 1-2 tsag ajilaa amjuulah gej mashinaa tavichihaad segel amar ajilaa huutsulddug, neg ch gesen zovsooliin asuudaliig hotiin zahirgaa shiideh yostoi baital ulam humiad, zovshoorgui gazar amshin tavisan nereer mashin achuuldagaa bolimoor yum daa

Avatar

улаанаа 2019-04-23 64.119.18.171

Засаг дарга асан Ц.Батбаяр гэдэг чинь бага хангай гэдэг тосгоноос карандуулдаг газрын мафийн гар хөл мөн биз дээ.Дараа нь өөрөө бас яаж зүгээр байхав гээд мафийн юмаас бага сага хумсалсанаасаа болж ухамсарын шанаа хүртэж зоонд хэдэн сар гүйсэн байх даа.Тэр бол мафиас нь өгсөн ухамсарын шийтгэл байсан.

Avatar

Зочин 2019-04-23 64.119.18.171

Засаг дарга асан Ц.Батбаяр гэдэг чинь бага хангай гэдэг тосгоноос карандуулдаг газрын амфийн гар хөл мөн биз дээ.Дараа нь өөрөө бас яаж зүгээр байхав гээд мафийн юмаас бага сага хумсалсанаасаа болж ухамсарын шанаа хүртэж зоонд хэдэн сар гүйсэн байх даа.Тэр бол мафиас нь өгсөн ухамсарын шийтгэл байсан.

Avatar

Яүёхши 2019-04-23 103.14.38.210

Биднийг хүүхэд байхад байсан олон жимсний модууд яасан вэ

Avatar

zochin 2019-04-23 103.14.38.210

М- Си Эс урд талын талбайгаа тохижуулсан шиг аятайхан тохижуулвал яасан юм вэв Одоо өмнөх цэцэрлэг нь жорлон болж дууссан шүүдээ

Avatar

Иргэн 2019-04-23 202.179.24.48

Гэрээний хариуцлагыг сануулж хэрэгжүүлсэн байна Сайн байна. Зөв алхам

Avatar

Зочин 2019-04-23 59.153.115.154

доо усан оргилуур нэртэй мөнгө хэмлэх нь дээ. Тэнд усан оргилуур барилаа гээд юу дээрлэх вэ дээ. УБ хүйтэн бүсийн хот гэдгийг мэдэж бгаа юм уу? Түүний оронд доороо 4 давхар гражтай барилга барьсан нь дээр бх аа

Avatar

Mongol 2019-04-23 49.0.212.51

Зогсоол нь хэрэгтэй ш дээ, тэртэй тэргүй нэгэнт барьж тохижуулсан зогсоолыг устгаж усан оргилуур нэртэй хог хийсч ороод дүүрдэг хогийн хонхор л болж хувирна, бас хэн нэгнийх нь мөнгө цохих гэсэн ашиг сонирхол цаана нь ханхлаад байгаа бус уу

Avatar

Зочин 2019-04-23 202.179.26.1

З сар ч гэсэн усан оргилуур ажиллаж байг ээ. Хотынхны угаар, машины утаа ихэдсэн үү гэхээс багадаагүй. Улаанбаатар хот зогсоолын хот болох нь, замын 2талын мод зүлгийг устгаад машины зогсоол болгож ханахгүй бүр төв талбайгаа зогсоол болгох нь дутаж гэнэ

Avatar

МАНАН 2019-04-23 202.179.24.196

ХОРИН ЖИЛ ХОТЫГ ДЭЭРЭМДСЭН ТӨВ АЙМГИЙН МИ ОВОГТЫНХНЫ ХААНЧЛАЛ НУРЖ БАЙНА.

Avatar

МАН БОЛИЛДОО 2019-04-23 103.57.94.237

МАН – ы үед л юм юм гарах юмдаа

Avatar

иргэн 2019-04-23 202.72.245.122

Зуны 3 сар ажиллах усан оргилуурын оронд жилийн 4 улиралд ашиглах авто зогсоол нь илүү хэрэгтэй юмсан

Avatar

МАХН 2019-04-23 27.123.214.2

ЭНЭ НЭГ ТЭНЭГ ЮМАА ЗАЙЛУУЛААЧЭЭ ЗОГСООЛ НЬ ИЛҮҮ ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ ЭНЭ ТЭНЭГ МЭДДЭГГҮЙ ЮМ БАЙХДАА…….УСАН ОРГИЛУУР БАРИУЛЖ НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨС ХУСАХ ГЭЭД ҮХЛЭЭ

Avatar

Зочин 2019-04-23 202.55.188.36

Зүгээр талбай чигт нь байлгаж болох уу

Avatar

Байды 2019-04-23 202.126.89.125

Талбайн газрыг өгч байгаа авч байгаа 2 тал үнэхээр цайсан хулгайчууд юмаа мэдэгдээгүй өөр өчнөө зүйл байгаа шүү

Avatar

Ард 2019-04-23 49.0.213.175

Зөв цаашид ч ийм бай, хурдтай бай …мөнгөтэй нь хуулгүй байж болохгүй байх аа

Avatar

Зочин 2019-04-23 145.239.1.98

Жинхэн хотын иргэдийн ая тухыг боддог бол зоорийн давхар хийгээд хангалттай машины зогсоол хийгээд хямд үнээр үйлчилгээ үзүүлээчээ гэж хүсье

Avatar

Зочин 2019-04-23 202.126.89.209

Ochnoon tom talbai baina nogoon bus nemj baiguulah heregtei toiruulaad dunduur ni geh met

Avatar

мгл 2019-04-23 66.181.186.179

сахал эрдэнэбилэгиин компани гээ биздээ,оортоо оориинхоо банкнаас зээл огсон нь луйвар л биз

Avatar

зоригт 2019-04-23 192.82.65.195

энэ яасан ДУРААРАА ДУРЬГИДАГ ДУРАК ВЭ? МЭРЭГЖИЛТНҮҮД, МЭРЭГЖОИЙН БАЙГУУЛЛАГЫН САНАЛ АВЧ БАЙЖ ЮМ ХИЙ, ХОТ БОЛ ЧИНИЙ ГЭР БИШ ШҮҮ.

Avatar

Зочин 2019-04-23 66.181.171.34

Сайн байна. Доороо зогсоолтой, сайхан усан оргилуур хийх хэрэгтэй. Тийм технологи байгаа л байлгүй дээ.

Avatar

Зочин 2019-04-23 202.21.108.167

Энэ алимаа Батбаяр гэж батгана юмаа. Митэйгээ нийлээд их юм хий сэн хүн юмаа даа.

Avatar

Zochin 2019-04-23 43.242.243.252

Ene zev shiidver, bidend MCS-iin urd baidag usan orgiluuraas eer seruucheh gazar baidaggyu terd ulaan munge teleegui bol bol gazraa butsaaj avah ny zev. Batbayar dargiiiisen nugliig olon uyeree amsan ny muu dariin gai arilahgyu yumaa

Avatar

ус 2019-04-23 112.72.12.8

Маш зөв алимааг алаад усан оргилуураа барь

Avatar

Зочин 2019-04-23 202.179.26.212

БУргас хядлагаасаа зогсоол устгагч уйл ажиллагаандаа оржээ улаанбаатарчууд бид чинь яасан их уйлийн урээр ийм хумуустэй учраваа гамшиг хурэлсух засаг унагааж буруу аргаар торд гараагуй бол арай бага хорлончидтойгоо хэрэлдээд сууж байхгуй юу

Avatar

1234566 2019-04-23 49.0.137.6

Зогсоолыг одоо байнаанаар нь ашиглаад, урд сад дотор нь усан оргилуур хийж болдоггүй юм уу. яахав зогсоол тавьсан мөнгийг нь Компанид нь өгчихнө биз.

Avatar

zochin 2019-04-23 103.229.123.168

зөв шийдвэр байна

Avatar

нийслэлийн иргэн 2019-04-23 202.21.117.210

хэн нэгэн засаг дарга гарч ирэхээрээ өөрийн өмч юм шиг иймч юм хийнэ гэж дураараа аашилдагаа хэзээ болих вэ. нийслэл хотын батлагдсан ерөнхий төлөвлөгөө гэж байна уу, байдаг бол түүнийгээ барих хэрэгтэй байна.

Avatar

h*** 2019-04-23 203.91.115.253

tgd tuv talbain urdaa chamd gazar uguud bh ni zuv uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж