Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.
Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн
Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.
Улс төр судлаач, доктор
“Манай өнөөдрийн тогтолцоог үзвэл парламент дахь намуудын төлөөлөл, эсвэл тухайн намын фракцийн эрх ашгийн үүднээс сайдын томилгоо явагддаг. Дээр нь Засгийн газрын бүтцийг их олон ашиг сонирхлыг харгалзаж байгуулж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд дангаараа сайдаа сонгож багаа бүрдүүлэх эрхгүй байна. Тийм учраас Засгийн газрын бүтэц чадварлаг баг болж чадахгүй байгаа юм. Мөн Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ өөрийн үзэмжээр өөрчлөх, зардлыг нэмэх боломжтой байдаг, тэр ч байтугай улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгийг УИХ-ын гишүүдэд хуваарилан олгодог нь дэлхийд байхгүй буруу жишиг юм. Тэгвэл энэ байдлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засах ёстой.”
Эх сурвалж: news.mn
ХАС Банкны гүйцэтгэх захирал
“Бид цөөн хүн амтай атлаа маш олон санхүүгийн байгууллагатай. Байгаа жаахан эх сурвалжаа тараан байршуулснаар хүү өндөр байгаа юм. Эдгээр байгууллагууд бүгд л ямар нэг хөрөнгөтэй, ажилчдаа цалинжуулна, түрээс төлнө, машин унана гэсээр зардал нь өсдөг. Уг нь хөрөнгөө төвлөрүүлэх нь зөв. Зах зээлээс жижиг тоглогчдыг гаргавал хүү буурна. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосноор банкны салбарт үхлийн цохилт болно. Энэ бол муйхраар тушаал буулгахтай яг адилхан.”
Эх сурвалж: gogo.mn
Холбоотой мэдээ