Хөлбөмбөгийн талбай дээрээ өргөтгөл барихад хүрсний учир | News.MN

Хөлбөмбөгийн талбай дээрээ өргөтгөл барихад хүрсний учир

Хөлбөмбөгийн талбай дээрээ өргөтгөл барихад хүрсний учир

Хөлбөмбөгийн талбай дээрээ өргөтгөл барихад хүрсний учир

Сургуулийн гадаа хүүхдүүд шаагилдан бие биетэйгээ хөөцөлдөн тоглоно. Зарим нэг нь “Ээж ээ, миний хичээл тарчихлаа” хэмээн  гэрийнхэн рүүгээ утас цохино. Энэ бол нийслэлийн Баянгол дүүргийн 56 дугаар сургуулийн оройн хичээл тарах цаг юм. Тус сургуулийн хойно байрлах хөлбөмбөгийн талбайн гуравны хоёр хэмжээтэй хиймэл зүлгийн талыг хуулж  газар шорооны ажил эхлүүлсэн байв.

Сургуулийн гаднах хөлбөмбөгийн талбайг хуулсан явдал нь ням гаригт /2019.04.21/ цахим орчинд хэлэлцүүлэг өрнөхөд хүргэв. Нэг хэсэг нь хөлбөмбөгийн талбайд орон сууц барих гэж байгаа гэсэн бол нөгөө хэсэг нь сургуулийн өргөтгөл барина хэмээн талцаж байлаа. Бид энэ маргааныг эцэслэхийн тулд тус сургуулиас дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм.

Өнөөдрийн байдлаар 56 дугаар сургуульд гурван ээлжээр 101 бүлгийн 4300 гаруй хүүхэд суралцаж байна. Ирэх жил 111 бүлэгт 4900 хүүхэд суралцах тоо гарчээ. Гуравдугаар ээлжийн хичээл 20.30 цагт дуусдаг байна. Сурагчид ажлын цаг тарснаас хоёр цагийн дараа хичээлээ тарж гэртээ харьдаг гэсэн үг. Тиймээс ч сургуульд өргөтгөл барих зайлшгүй шаардлага тулгараад байгаа талаар тус сургуулийн захирал З.Байгалмаа хэлж байлаа.

СУ.БАТБОЛД СУРГУУЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙГ ХЭСЭГЧИЛЖ  "ЭМТ ГОЛ” КОМПАНИД ЭЗЭМШҮҮЛЖЭЭ 

Уг нь сургуульд өргөтгөл барих эзэмшлийн талбай байсан ч сургуулийн эзэмшлийн 604 метр квадрат талбайг “Эмт гол” ХХК-д олгосноор сургууль өргөтгөл барих газаргүй болсон байна. 2013 онд тус компанийн газрыг ашиглалтын зөрчилтэй гэж үзээд, холбогдох байгууллагуудаас хүчингүй болгосон ч тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Су.Батболд 2017 оны арванхоёрдугаар сард газрыг буцаан "Эмт гол" ХХК-д олгох захирамж гаргажээ. Одоо тэрхүү газарт сургуулийн хашааг түрэн барьсан автомашины  дөрвөн гараж байгаа нь газрын маргаан үүсгэж байгаа юм. Улмаар газаргүй болсон сургууль хөлбөмбөгийн талбайн хэсгээ сүйтгэж өргөтгөл барихад тулаад байна.

Сургуулийн зүгээс газраа эргүүлэн авахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч “Эмт гол” ХХК-ийн талд гарчээ. Сургуулийн хөлбөмбөгийн талбайн газрыг давхардуулж өгсөн маргаан нь одоо ч шүүх дээр үргэлжилж байна. Хэрэв сургуулийн хөлбөмбөгийн талбайг хэсэгчилж компанид эзэмшүүлээгүй байсан бол талбайн маш бага зайг хамруулж өргөтгөл барих боломжтой байжээ.

Ингээд 56 дугаар сургуулийн өргөтгөл барих тендерт  2018 оны есдүгээр сард "Солют" констракшн компани шалгарч, дөрөвдүгээр сарын 17-нд  барилгын ажлаа эхлүүлжээ. Сургуулийн өргөтгөлийн барилга 640 хүүхдийн багтаамжтай бөгөөд гурван давхар спорт заал гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм байна.

ТӨРИЙН АЛБА ХААГЧИД 16.00 ЦАГ БОЛОХОД АЖЛАА ДУУСГААД, ГЭР РҮҮГЭЭ ЯВДАГ БОЛ МАНАЙ ХҮҮХДҮҮД, БАГШ НАР СУРГУУЛЬ РУУГАА ИРДЭГ

56 дугаар сургуулийн захирал З.БайгалмааЗасгийн газраас “Бүх сургууль хоёр ээлжээр хичээллэнэ” гэсэн шийдвэр гаргасантай холбоотойгоор 2018-2019 оны хичээлийн жилд манай сургуулийн өргөтгөлийг барихаар улсын төсөвт 3.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тийнхүү Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, хот төлөвлөлтийн газар, газрын алба, нийслэлийн боловсролын газруудын хамтарсан арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг 2018 оны дөрөвдүгээр сард сургуультай ирж танилцсан.

Сургуулийн  бүх газрыг үзээд, өргөтгөл барих хамгийн боломжит хувилбараар сургуулийн хөлбөмбөгийн талбайг сонгосон. Надад дээд албан тушаалтны шийдвэрийг эсэргүүцэх эрх байхгүй. Би хөлбөмбөгийн талбайгаа үлдээхийн тулд хоёр сургуулийг хооронд нь холбоод, өргөтгөлөө хийх санал хүртэл гаргаж байсан. Гэсэн ч дэмжигдээгүй.

Сургуулийн өргөтгөл баригдахгүй бол ирэх жил  5000 гаруй хүүхдийг хаана багтаах вэ? Одоо 300-400 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна. Нэг ангидаа 50-62 хүүхэд сурдаг. Ирэх жил шинэ хичээлийн байр ашиглалтад орохгүй бол 16 бүлгийн  800-900 хүүхэд гурван ээлжээр  хичээллэнэ. Биеийн тамирын зааланд гурван анги орлоо гэхэд 150-180 хүүхэд орж байна. Төрийн алба хаагчид 16.00 цаг болоход ажлаа дуусгаад, гэр рүүгээ явахад бэлддэг бол манай хүүхдүүд багш нар сургууль руугаа ирдэг. Хичээл нь үргэлжилсээр 20.30 цагт тарж байна. Заавал сургуулийн өргөтгөлөө бариулаад, гурван ээлжээс хүүхдүүдээ салгамаар байна" гэлээ. 

БСШУСЯ: ГЭРЭЭТ ХУГАЦААНДАА БАРИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХЫН ТУЛД КОМПАНИЙГ АЖЛААР ШАХНА

Эндэхийн оршин суугчдын зүгээс шөнө орой унтаж амраахгүй байна гэсэн асуудал хөндөх болжээ. Үүний улмаас сүүлийн гурван хоног тус компани ямар ч ажил хийж чадаагүй гэдгийг хэлж байлаа.

Сургуулийн удирдлагын зүгээс хөлбөмбөгийн талбайг хэсэгчилж өөр компанид өгсөн асуудалд  Нийслэлийн газрын албыг буруутгаж байсан бол Нийслэлийн газрын алба “Нэг үгээр сургууль эзэмшил талбайдаа өргөтгөлөө барихад газрын албанаас зөвшөөрөл өгдөггүй юм. Төрийн өмчит байгууллага нь өөрсдийн үйл ажиллагааны зориулалттайгаар өргөтгөл барьж болно гэж хуульд заасан байдаг. Тэр хүрээнд яамны зөвшөөрөлтэйгөөр өргөтгөл барьж, бид тэрхүү дотоод зохион байгуулалтад оролцох боломжгүй” гэсэн зөрүүтэй мэдээлэл өглөө.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны зүгээс гэрээт хугацаа буюу есдүгээр сарын 1 гэхэд сургуулийн шинэ барилгыг  хүлээн авахын тулд компанийг ажлаар шахна гэдгийг хэлж байсан юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-23 103.26.195.41

Энэ захирал авгай нь урд талдаа өргөтгөл барих боломжтой гэсэн л байна лээ ш дээ. Заавал хөлбөмбөгийн талбайг сүтгэх шаардлагагүй л байсан байна лээ ш дээ. Ажлаа хийж чаддагүй төрийн албан хаагчдын балаг. Амраар нь хөлбөмбөгйин талбайг эвдсэн байна лээ ш дээ.

Avatar

Зочин 2019-04-23 202.126.89.39

маш сайхан талбай байлаа. новш гэж. энэ сургуулийг тойрсон орон сууц, одоо баригдаж байгаа барилгууд нуль авилга. үүнд үахирал нь хамаарна. ийм талбайг аваад үлдэж чаддаггүй новшийн төр

Avatar

Хүннү 2019-04-23 202.179.25.148

Энэ газар хувийн компанид очоогүй, сургуулийн өргөтгөл барих газар. Хүүхдүүд нь багтахгүй байгаа сургуулийг өргөтгөх нь зөв. Монголын хүн ам олон болж байна, тэд эрдэм ном сурах ёстой, түүний дараа хөл бөлбөг тоголож болно.

Avatar

Zochin 2019-04-23 66.181.189.32

Ene Lalaruudiig bugdiin buudaach.tegvel xand n daragdana sht.

Avatar

onom 2019-04-23 202.70.34.27

Хүнийг үхээсээ гэж хэлэх нь муухай хараал. Гэхдээ энэ тохиолдолд хэлмээр санагдлаа. Су.Батболд үхээсэй.

Avatar

Иргэн 2019-04-23 49.0.212.51

Хотын дарга асан гомо Су.Батболдын хийсэн балаг

Avatar

Зочин 2019-04-23 66.181.161.22

су батболд үхээсэй

Avatar

Зочин 2019-04-23 202.131.225.150

Дүүрэг, газрын алба 2 оролцоод шийдчихэж чаддагүй л юм байх даа, Уг нь энэ талбайд өвлийн хүйтнээс бусад үед байнга хүмүүс тоглож байдаг гоё л талбай. Хотын цөөхөн хэдхэн талбайн нэг.

Avatar

Зочин 2019-04-23 182.160.2.158

teneg turtei uls tenegl zuil hiine

Avatar

ХҮҮХЭД 2019-04-23 103.10.23.6

АРАЙ Ч ДЭЭ. ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙГ БИШ БУСАД ГАЗРЫГ НЬ ЧӨЛӨӨЛҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

Эрдмийн өргөө сурагч байсан 2019-04-23 66.181.161.50

Байгалмаа багшаа сурагчдын тоо ихтээд байгаа бол нэмэлтээр хүүхэд авахаа хязгаарлаж болно шдэ. Асуудлыг ингэж шийдэх нь арай бишээ....

Avatar

зочин 2019-04-23 66.181.188.125

Сургуулийн хөлбөмбөгийн талбайн газар яахаараа хувийн компанийн эзэмшилд\nочдог байна. Энэ бол Нийслэлийн Засаг дарга, бас тэр шүүхийнхний гаргаж байгаа\nшийдвэр. ҮҮНИЙГ ДЭЭРЭМ Л ГЭЖ ТООЦНО. ХҮҮХДҮҮДЭЭС ГАЗРЫГ НЬ ДЭЭРЭМДСЭН\nГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА.

Avatar

Цолмон 2019-04-23 202.126.89.96

Үнэхээр 3 ээлжээр хичээллэдэг бол өргөтөх нь зөв.

Avatar

Зочин 2019-04-23 64.119.18.106

Сургуулийнхан нь юмуу хорооны иргэд нь энэ сургуулийн удирдлагыг АТГ-д агвөл ч их юм гарна даа. Ардын намынхны гар хөл сургуулийн газрыг ичих нүүргүй хувааж луйвардагчид . Энэ сургууль хүүхдийг сургах гэж гурилдана чанар юуч байхгүй . Аа тийн сонгуулмйн үэр захирал их чухал хүн болдог гэжгаа. Монгрлын эмгэнэл

Avatar

зочин 2019-04-23 202.9.45.116

Худлаа л даа наад Байгалмаа захирал Эмт гол ХХК өгсөн 604 м/2 газарт энэ авгайгын хувь явж л байгаа ! Аль эсвэл энэ авгайн хамаарал бүхий компани л байгаа ! Төрийн өмчит байгууллага,үйлдвэр аж ахуйн газруудын дарга захиралууд байгууллагын газраасаа компаниудад таслан өгч хувь эзэмшдэг байдал хэдэн зуугаараа тоологдоно ! Одоо тэгээд зараад таслаад өгөх газар ч үлдээгүй дээ !!!

Avatar

ЗОЧИН 2019-04-23 202.170.80.25

яасан байгалмаагаас мөнгө аваад бичээд бна уу

Avatar

Зочин 2019-04-23 202.179.26.212

Варварууд л ийм юм хийж чадна варвар бугд найрамдах улс гэж нэрлье

Avatar

mgl 2019-04-23 202.179.11.230

Uhej baisan MANAN-iin Su.Batbold, chi uudluhgui ee.

Avatar

AAGI 2019-04-23 202.9.43.173

2 jiliin umnu mod tarisan talbaig nodnin modiig ni shiljuulsen. daraa ni surguuli hashaagaa bagasgaad uur barilga barij bsan odoo bur hulbumbugiin talbaigaa ugui hj bgaamu. ene havidaa l gaigui talbai bsan shte yanaa

Avatar

Зочин 2019-04-23 202.126.89.39

одоо үзмэрч шиг хэлэх үү. ойр хавийн грашийг нь МАНАН худалдаж аваад дахиад байшингууд барина. үхээнц арчаагүй ард иргэдийг зальтай луйварчид нь дээрлэхээд л сууж байхаас...

Avatar

zochin 2019-04-23 43.228.129.250

Улаанбаатар хүйтэн хот ш дээ. Барилгаа барих нь зөв. Хэзээ л хүүхдүүд талбай дээр тоглодог болчив? Зуны улиралд эцэг эхтэйгээ зуслан, хөдөө, гадаад руу явчихдаг ш дээ. Гадаа тоглох гэдгийн цаана хүүхдүүд хараа хяналтгүй нийгэмшихгүй аваар осолд орох, буруу зуршилтай болоод байна. 13 нас хүрээгүй хүүхэд цүнхээ үүрээд хүссэн газартаа тэнэж байна. Хөл бөмбөгийн талбай гээд бгаа бол тэр битүү зааландаа очиж төлбөрөө төлөөд тоглож сур. Хотжиж хотийн соёл, хэрэглээнд дасаач.

Avatar

Зочин 2019-04-23 150.129.141.182

Bitii shaaaa

Avatar

Түмээ 2019-04-23 202.70.44.46

Арай нэг болж болж бүтэж байгаа юмаа ингэж тарааж нураагаад байх юм даа. Ирээдүйд нэг барилга баригдаад л үлдэнэ. Гэвч бидний хүүхдүүдэд, ирээдүйд ганц ч болтугай хөл бөмбөгийн талбай үлдэх нь чухал баймаар юм. Зөвхөн хүүхдүүч ч гэлтгүй хөгшид өвгөд ч гараад хөл гараа хөдөлгөчих талбай хэрэгтэй л баймаар юм. Үнэндээ энэ газрын наймааны ард мөнгө л явж байгаа ш дээ.

Avatar

Зочин 2019-04-23 64.119.25.244

chinii huuhed 3r eeljin yavj uzeegui bolhoor chi oilgohgui ee

Avatar

Зочин 2019-04-23 64.119.24.6

3 eeljeer hicheeldeggvi shde yu hudlaa hutsaad bgaan bol

Avatar

ЗОЧИН 2019-04-23 202.170.80.25

Сургуулийн зүүн талд орон сууц барьж байгаа түүн дээрээ өргөтгөлөө бариач ээ. Энэ Байгалмаа нээрээ идэж ууж ханамаар юмаа. урд талаасаа зараад ажилчдын байр гээд 2015 онд нэг орон сууц, 2010 онд бас зүүн талаасаа зараад Орчлонгийн 2 орон сууц бариулсан биз дээ түүнээсээ өөрөө хэдэн ч байр авсныг шалгах газар байвал шалгаж өгөөч ээ. Энэ сургуулийн сургалтын чанар гэж дүүрэгтээ хамгийн муу, боловсон хүчин тогтдоггүй. Хэдэн дөнгөж төгссөн хүүхэдтэй гайгүй гэсэн нь дандаа гараад явчихдаг. АРАЙ АРАЙ

Avatar

Зочин 2019-04-23 202.9.45.116

Худлаа л даа наад Байгалмаа захирал Эмт гол ХХК өгсөн 604 м/2 газарт энэ авгайгын хувь явж л байгаа ! Аль эсвэл энэ авгайн хамаарал бүхий компани л байгаа ! Төрийн өмчит байгууллага,үйлдвэр аж ахуйн газруудын дарга захиралууд байгууллагын газраасаа компаниудад таслан өгч хувь эзэмшдэг байдал хэдэн зуугаараа тоологдоно ! Одоо тэгээд зараад таслаад өгөх газар ч үлдээгүй дээ !!!

Avatar

иргэн 2019-04-23 202.180.218.37

Төрөөс сургууль орчны газрыг зарахыг хориглосон тушаал шийдвэр гаргаж болдоггүй юм уу, газар авна гэж дээрээс дарамталсан нэгэнд нь үзүүлээд сууж байвал. Сургууль цэцэрлэг газаргүй, байр орон сууцууд гадаа тоглох битгий хэл хөл гишгэх ч зайгүй, хотын стандарт гэж байхгүй юу

Avatar

n**** GJ 2019-04-23 202.21.117.194

tur zasgiin bodlogo muugaas iim yum bolj bna sh dee.. bodlogoo tod tomruun bolgomoor yum

Avatar

Монгол Улсын иргэн 2019-04-23 202.179.8.118

16 цагт төрийн албан хаагчид тардаг гэж хэн хэлээд байгаан тэгээд ч тараад хүүхдээ авах гээд уралдаж байхад харин хувийн цэцэрлэг амар шд 19 цаг хүртэл байж л байна. Орчноо янзлахгүй байж газраа асуудал гарах үед уйлан дугарсан хүмүүс

Avatar

Зочин 2019-04-23 124.158.112.3

Тэр эвдэрхий 4 гаражаа нураагаач

Avatar

Зочин 2019-04-23 122.201.19.66

Сургуулийн зүүн талд сургуулийн өргөтгөл барин гэж барилга эхлүүлсэн. Гэтэл тэр нь орон сууц болж хувираад байгаа үүнийгээ юу гэж тайлбарлах гэж байгаа юм бол доо. Сургуулийн эргэн тойронд орон сууц бариулсан хүн. Багш ажилчдаа айлгаад сурчихсан. Өмнөөс нь үг хэлж чаддаггүй. Сурагчдынхаа сурлагад биш гадна өнгө үзэмж, өөрийн нэр хүндийг хадгалах хүсэлтэй хүн. Багшаа надад авъяас би гэсэн нэртэй арга хэмжээ хэдэн жил зохион байгуулж эцэг эхчүүдээс мөнгө татаж, чирэгдэл их учруулсан.

Avatar

Зочин 2019-04-23 202.55.191.194

эмт-гол компанийн зөвшөөрөлийг цуцлаач

Avatar

Зочин 2019-04-23 103.111.68.3

Су Ботболдыг шууд шаагаач

Avatar

Зочин 2019-04-23 182.160.1.164

Хүүхдүүдийн хөлбөмбөг тоглох, ернь хүүхдүүдийн хөдөлгөөнийг хорих нь том нүгэл болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж