СТА Ц.Баясгалан өндөр зэрэглэлт олон улсын наадмыг зорив | News.MN

СТА Ц.Баясгалан өндөр зэрэглэлт олон улсын наадмыг зорив

СТА Ц.Баясгалан өндөр зэрэглэлт олон улсын наадмыг зорив

СТА Ц.Баясгалан өндөр зэрэглэлт олон улсын наадмыг зорив

УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан энэ сарын 18-наас 23-нд Румынд, тавдугаар сарын 9-нөөс 15-нд Македонд болох өндөр зэрэглэлийн уралдаант фестивальд оролцохоор Европыг зорилоо. Түүний оролцож буй эдгээр фестивалиуд нь олон улсад танигдсан өндөр зэрэглэлийн жүжигчид, урлаг судлаач, шүүмжлэгч нар оролцдог гэдгээрээ алдартай.

Тэрбээр энэ удаа "Эдит Пиаф" жүжгээрээ оролцох ажээ. Нина Мазурын "Эдит Пиаф" жүжгийг жүжигчин Ц.Баясгалангийн тоглосноор 2013 онд найруулагч УГЗ Б.Баатар найруулан УДЭТ-ын тайзнаа тавьсан. Жүжигчин Ц.Баясгалан энэ жүжгээрээ Оросын холбооны улсын "Golden Gate”, Киргизийн "Импульс", Германы Ганновер хотын "Мост",Косово улсад зохиогдсон "Моно Акт" зэрэг фестивалиуд, АНУ ын Медисон стрийт театрын урилгаар тус тус тоглож байв.

Мөн 2014 онд Косовод ЮНЕСКО-гоос зохион байгуулсан олон улсын нэг хүний жүжгийн "МоноАкт" фестивалиас Гран при шагнал, Оросын "Golden Gate” фестивалиас "Хааны болор малгай" цом хүртэж, Монголын театрын урлагийн нэрийг гаргаж байсан юм.

УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан жил болгон "Ялагчдын цуваа" моно жүжгийн олон улсын уралдаант наадмыг зохион байгуулдаг билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-23 202.21.127.170

амжилт

Avatar

ЗОЧИН 2019-04-23 202.126.89.68

Уран бүтээлин өндөр амжилт хүсэеэ

Avatar

Зочин 2019-04-23 202.179.24.19

амжилт

Avatar

Цэцэгмаа 2019-04-23 103.57.93.26

Явналбиз дээ ийм хэрэгтэй хэрэггүй зүйл битгий бичиж бай хүний амьдрал хүнд хамаагүй. Сэтгүүлч нар арай л юм аа эсвэл ийм. Хэрүүлч болоод төрсөн юм байхдаа

Avatar

Зочин 2019-04-23 202.179.31.108

Увс хүнш дээ монгол мөнүү

Avatar

Зочин 2019-04-23 202.9.42.209

Амжилт хүсэеэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж