ОХУ-ын Москва мужид гэрийн тэжээмэл амьтдад сэлбэх цусны эрэлт их байна хэмээн мужийн Орон сууцны аж ахуйн яам дөрөвдүгээр сарын 19-нд мэдээлжээ.
“Тиймээс Москва хавьд гэрийн тэжээмэл амьтдад зориулсан цусны донорын банк байгуулах төлөвлөгөөтэй байна. Ажлыг энэ 2019 онд эхлүүлж, 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” хэмээн Москва мужийн Орон сууцны аж ахуйн яамны сайд Андрей Разин хэллээ.
Цусны паразитыг дамжуулдаг гол амьтан болох хачиг идэвхжих үеэр гэрийн тэжээмэл нохой, муурын өвчлөл нэмэгддэг байна. Энэ үеэр цусны эрэлт нэмэгддэг ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ