Тавдугаар сарын эхний хагаст оросууд нийтдээ найм хоног амрахыг ОХУ-ын Хөдөлмөрийн яам санууллаа.
Тавдугаар сарын 1-нд тохиодог Майн баярыг тохиолдуулан 1-4, үүний дараа 9-нд тохиох Ялалтын баярыг тохиолдуулан 9-нөөс 12-нд амрах юм. Мөн баярын өмнөх өдөр буюу дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 8-ны өдөр ажлын цагийг нэг цагаар богиносгожээ.
Дараагийн олон хоногийн амралт арваннэгдүгээр сард тохионо, Ард нийтийн эв нэгдийн өдрийг тохиолдуулан арваннэгдүгээр сарын 2-ноос 4-нд мөн амарна хэмээн Хөдөлмөрийн яам мэдээллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ