Голландын Westerdam хөлөг онгоц Оросын Владивосток боомтод дөрөвдүгээр сарын 21-ний Ням гаригт ирлээ. Хөлөг онгоцоор АНУ, Австралийн 1800 гаруй гадаадын жуулчин ирснийг Владивосток хотын Тэнгисийн вокзал өөрийн албан ёсны Instagram хаягаараа мэдээлжээ.
Westerdam хөлөг Японы тэнгист аялал хийдэг бөгөөд Японы Каназава боомтоос Владивосток боомтод иржээ. Westerdam зорчигчийн 11 тавцантай, 960 өрөөтэй томд тооцогдох лайнер юм. Нийт тээвэрлэх зорчигчийн хүчин чадал 2304 ажээ. Энэ лайнер дотроо уран зургийн болон эртний ховор эдлэлийн үзэсгэлэнтэйгээрээ алдартай. Голландын хөлөг онгоцны хөгжлийг харуулсан үзмэрүүд, 5000 гаруй жилийн өмнө урласан Эквадорын эртний модон ховор эдлэлүүд, Энди Уорхол, Сяканн Холт зэрэг орчин цагийн зураачдын бүтээлүүд уг үзэсгэлэнд байдаг.
Мөн дөрөвдүгээр сарын 22-ны Даваа гаригт Италийн Сosta NeoRomantica хөлөг онгоц Владивосток боомтод ирэх ажээ. Италийн хөлөг Өмнөд Солонгосын Сокчо боомтоос ирж байгаа бөгөөд хөлөг онгоц Өмнөд Солонгосын 1200 зорчигчийг тээвэрлэж байгаа юм.
2000 он гарснаас хойш нэг өдөр Европын хоёр лайнерыг зэрэг хүлээн авч байгаа анхны тохиолдол ажээ.
Холбоотой мэдээ