Ньюс хөтөч: Зөрчлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Зөрчлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: Зөрчлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны Мягмар гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.


09.00

  • Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хуралдааны “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд нээлтийн ажиллагаа болно. 2019-2021 онуудад тус сангийн санхүүжилтээр олон улсад тулгараад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдэх талаар 14 орны 130 гаруй төлөөлөгч хэлэлцэх юм. Утас: 88054040
  • АШУҮИС-иас жил бүр зохион байгуулдаг “Монголын анагаахын шинжлэх ухааны эрдмийн чуулган-61” нэгдсэн хуралдаан АШУҮИС-ийн төв байр Оюутны соёлын төвд болно. Утас: 99051825

09.30

“Дэлхийн номын өдөр”-ийг Төрийн ордонд тэмдэглэнэ. Уг арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын удирдлагууд болон БСШУЯ-ны төлөөлөл, УИХ-ын гишүүд оролцоно.

10.00

  • Монголын Уул уурхайн салбарынхан “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд чуулж, “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлнэ.
  • Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд МТҮП-ийн 3давхарт ШУТСангийн хурлын танхимд "Оюуны өмчийн соёлыг нутагшуулъя" нээлттэй илтгэл хэлэлцүүлэг болно. Утас:9665-6561
  • Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. Монгол Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл боловсруулан, гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн, мөн ЗГХЭГ дээр Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж, хуулийн төслийг удахгүй өргөн барихаар байна. Энэ талаар МҮХАҮ дээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас 329167, 88086993

12.00

Улс орон даяар хэрэгжүүлж буй “Витаминжуулах аян”-ы хүрээнд хүүхдийн тосон суурьтай Д3 витаминыг "Өнөр бүл" хүүхэд хөгжлийн төв, “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн 250 гаруй хүүхдэд “Монголын Алт” МАК компаниас гардуулна. Нийгмийн хариуцлага бүхий Сайн үйлсийн аяны арга хэмжээ маргааш буюу 4-р сарын 23-нд: “Ид шидийн орон”Хүүхэд, хамгаалал, хөгжлийн Төв дээр 12:00 цагт, "Өнөр бүл" хүүхэд хөгжлийн төв д 15:00 цагаас тус тус эхэлнэ. Утас: 91916601

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж