АНУ-ын Хойд Каролина мужаас хэдэн сая жилийн өмнө устаж үгүй болсон мегалодон акулын шүд олджээ. Хэвлэлд мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Эвери Фос хэмээх сурагч охин гэр бүлийн хамт Онслоу Каунти орчмын наран шарлагын газраар зугаалж яваад ер бусын зүйл олж харсан байна.
Тэрбээр "Би эргэн тойрноо ажиглаж байгаад элсэн дээр ямар нэгэн зүйл байхыг олж харсан. Түүнийг ухаж гаргаад, ээждээ харуулсан” гэжээ. Эверийн эцэг 25 жилийн турш акулын шүд олохоор хайсан ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй аж.
Мегалодон нь Otodontidae-ийн төрөл зүйлд хамаарах бөгөөд манай гаригийн түүхэн дэх хамгийн том акулд тооцогддог. Нийт 47 тонн жинтэй, хамгийн урт нь 18 метр буюу аварга цагаан акулаас гурав дахин урт аж.
Зарим эх сурвалжид тэмдэглэснээр, энэхүү аварга акул нь 28-1.5 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд автобусыг бүхэлд нь залгих чадалтай байжээ.
Эх сурвалж: UPI
Холбоотой мэдээ