Эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналт хийгдэж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналт хийгдэж байна

Эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналт хийгдэж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эмгэг судлалын үндэсний төвийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд  ЭСҮТ-ийн захирлын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Багануур, Налайх дүүргийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналт хийх удирдамжийг баталсан билээ.

Энэ дагуу Эмгэг судлалын үндэсний төвийн Чанарын албаны дарга, тэргүүлэх зэргийн эмгэг судлаач эмч Э.Ундармаагаар ахлуулсан баг энэ сарын 19-нд Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмгэг судлалын бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, лабораторийн тусламж, үйлчилгээний стандартын мөрдөлтийг хянаж, үнэлгээ хийлээ.

Мөн тус эрүүл мэндийн төвийн удирдлагатай уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө. Уулзалтанд НЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний Чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн оролцсон бөгөөд дээрх хяналтын үр дүнд эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд тодорхой түвшинд чанарын ахиц гарах чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж