Австрали дахь Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болов | News.MN

Австрали дахь Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болов

Австрали дахь Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болов

Австрали дахь Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болов

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австрали дахь Монголчуудын холбоотой хамтран тус улсад сурч, ажиллан амьдарч буй монголчуудын дунд “Элчин сайдын яамны нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг уламжлал ёсоор Сидней хотноо 2019 оны 4 дүгээр сарын 21-нд амжилттай зохион байгуулав.

Тус тэмцээнд Сидней, Канберра, Мелбурн, Брисбэн, Аделэйд хотуудаас эрэгтэй 21, эмэгтэй 5 багийн 200 гаруй тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө. Эрэгтэй багаас Сидней хотын “Mondaa-1” баг алт, “Андууд” баг мөнгө, “Monster” баг хүрэл медалийг тус тус хүртэв. Эмэгтэй багаас Сидней хотын “MGL Girls” баг түрүүлэв. Шилдэг эрэгтэй тамирчнаар Т.Анхбаяр, эмэгтэй тамирчнаар Б.Агиймаа нар тодорч, Элчин сайдын нэрэмжит тусгай шагналын эзэд болов.

Мөн Австрали Улсад эх орноо төлөөлөн сагсан бөмбөгийн тэмцээнүүдэд амжилт үзүүлж буй “MGL Girls”, “MGL Knights”, “MGL Ballerz” багуудад ЭСЯ-ны талархлын бичиг гардуулав.

Баг тамирчин, хөгжөөн дэмжигч, зохион байгуулагч зэрэг нийт 1000 гаруй монгол иргэн цугларсан уг тэмцээний үеэр ЭСЯ-ны зүгээс явуулын консулын үйлчилгээ үзүүлсэн нь олны талархлыг хүлээв.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж