Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Нинбо хотод өнгөрөгч амралтын өдөр эхэллээ. Энэхүү тэмцээнээс эхлээд “Токио 2020” олимпийн эрхийн оноо олгож эхлэх бөгөөд нийт 28 орны тамирчид өрсөлдөж байна.
Манай улсаас М.Анхцэцэг тэргүүтэй эмэгтэй бүтэн баг оролцож байгаа бол эрчүүдийг Э.Мөнхдөл төлөөлжээ. Эмэгтэй багт Ч.Нямзул, М.Анхцэцэг, Г.Ануужин, Э.Билэгсайхан, О.Дархижав, Г.Энэрэл нар багтсан байна. Багийн дасгалжуулагчаар Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нар ажиллаж байгаа бол шүүгчийн бүрэлдэхүүнд Л.Одгэрэл багтжээ.
“Токио 2020” олимпийн эрхийн оноо олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх Ням гаригт /2019.04.28/ өндөрлөнө.
Холбоотой мэдээ