Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан иргэдийн цогцос солигджээ | News.MN

Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан иргэдийн цогцос солигджээ

Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан иргэдийн цогцос солигджээ

Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан иргэдийн цогцос солигджээ

Төв цэвэрлэх байгууламжид дөрөвдүгээр сарын 16-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч, дөрвөн хүн амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тэгтэл талийгаачдын ар гэрийнхний зүгээс хөдөөлүүлэх явцад цогцос солигдсон байгаа талаар өнөөдөр /2019.04.22/ холбогдох байгууллагад мэдээлжээ.

Дээрх асуудлаар ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд хэлэхдээ “2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжид осол гарч, дөрвөн хүн нас барсан. Хэргийн газарт НЦГ, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн ШШҮХ-ийн шинжээч нар ажилласан.

Хэргийн газар цогцос таниулах үйл ажиллагаа явагдаад уг цогцсыг уутанд хийж, уутны гадна талд талийгаачдын овог, нэр дугаарыг нааж, манай байгууллагад ирүүлсэн.

Талийгаачдын цогцсыг сольсон харамсалтай явдал болжээ. Үүний дагуу манай Хяналт шалгалтын хэлтсээс дотоод аудит хийж байна. Ямар албан тушаалтан хариуцлагагүй хандсан бэ гэдэгт шалгалт хийж байгаа. Хариу гарахаар хариуцлагын асуудал яригдах байх. Талийгаачдын нэр хаана солигдов гэсэн асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Осол болсон хэргийн газраас цогцсыг өтгөн лаг дотроос цогцсыг гаргаж авсан.

Цагдаагийн байгууллагаас цогцос таниулах ажил хийгдээд талийгаачдын цогцсыг угааж цэвэрлэх ажиллагаа хийгдээд ар гэрт нь таниулах ажиллагаа явагдах ёстой байсан. Гэтэл энэ үйл ажиллагаа хийгдээгүй. Осол гарсан өдөр нэг айл цогцсыг таньсан байдаг. Өнгөрөгч Баасан гаригийн өглөө талийгаачдын ар гэрийнхэн цогцсыг “мөн байна” гэж таниад гарын үсгээ зураад шарилаа аваад явсан. Гэтэл өнөө өглөө гаргах ёстой байсан шарил нь биш байна гэсэн асуудал үүслээ. Аль цогцос нь хэнтэйгээ солигдсон бэ гэдгийг шалгаж байна.

Манай бүх үйл ажиллагаа хяналтын камерт бичигддэг. Гадна үзлэг хийх явцад нэр хаяг солигдсон зүйл байхгүй байгааг одоогийн байдлаар тогтоогоод байна" гэлээ.

Э.ЭНХ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гэрэл 2019-04-22 203.91.115.45

Шинжилгээний байгууллага дээр нэр нь солигдоогүй л юм байна ш дээ

Avatar

зочин 2019-04-22 203.91.119.90

bichih bga yuma shalgaach, bas davhar hayanadag mal ni medee ene teree unshij uzeech. boon aldaa, utga gej avah yum bhgui, yum shuumjleh gej bga bol oorsdoosoo ehel news. mn!!!!!!!

Avatar

Зочин 2019-04-22 202.21.108.96

аймшигтай юмаа. ар гэрийхэнд нь ямар хэцүү байгаа болоо танихгүй хүний цогцос тэврээд уйлж байсан байх нь

Avatar

Зочин 2019-04-22 103.26.193.35

Ямар балиар юм бэ өчнөөн хүний уй гашууг ингэж эргэлзүүлэх гэж байх уу өөдгүй юм аа яанаа арай ч дээ. Юу гэсэн үг вэ 😭😭😭😭😭😭

Avatar

Зочин 2019-04-22 99.241.52.203

aguu uhernuud shuu ene mongolchuud. zugeer l zavhral. udahgui muhnuu

Avatar

Хэлээд юүгхэв 2019-04-22 49.0.212.51

Харин тийм, би бас тэгж хэлдийн, үхэрнүүд монголоо улс гэр шиг авч явж чадахгүй нь тодорхой болоод ирлээ, цаана чинь чаддаг хүмүүс нь байгаа, тэд нар (China) ирээд авсан нь дээр болж дээ зүгээр.

Avatar

Авилгатай Тэмцэх газарт 2019-04-22 202.179.22.182

Эмнэлэгүүдийн цогцос хадгалах газрын тарифийг шалгаад буулгаж өгнө үү? Цогцосыг машнаар хүргэхэд ямар үнэтэй юм бэ? Хүргэдэг машинууд нь эмнэлэгийн биш хувийн компанийн машинууд заавал байх ямар шаардлагатай юм бэ? Хувийн Төрийн эмнэлэгийн үйлчилгээг салгаж үйлчилгээ явуулаач.

Avatar

Бурхан 2019-04-22 64.119.17.185

Энэ улсад хариулага гээч юм байна уу. Бурхан минь.

Avatar

Зочин 2019-04-22 64.119.26.237

Arai ch dee. Yamar hariuzlafagui

Avatar

Зочин 2019-04-22 103.26.195.155

ene uls ch buren utgaaraa dampuuch bna daa

Avatar

Зориг 2019-04-22 203.91.118.254

Ирсэн нэрээр нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хуулийн дагуу хүлээгээгүй үүргийг өөрсдийнхөө хэмжээнд хийж ирсэн нэрээр нь өгсөн гээд байгаа юм биш үү

Avatar

шүүүх 2019-04-22 112.72.12.4

Энэ юу болоод байнаа. Ямар завхарсан газар вэ. Үүнээс хариуцлагагүй явдал гэж байх уу. Шүүх эмнэлгийн удирдлагыг солихгүй буцааж тавиад заваараад байсан сайд дарга нар нь үг ээ хэлэх юм биш үү.

Avatar

Зочин 2019-04-22 203.91.115.42

Сэтгүүлчинцэр ээ... Юу бичих гэж байгаагаа сайн бодож утга авцалдаатай юм бичих хэрэгтэй. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичихээ боль.\n\nЭнэ сайтыг хариуцсан редактор, хяналтын алба гэж байдаг юм уу !!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж