Жон Леноны төгөлдөр хуур 575 мянган ам.доллараар зарагджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Жон Леноны төгөлдөр хуур 575 мянган ам.доллараар зарагджээ

Жон Леноны төгөлдөр хуур 575 мянган ам.доллараар зарагджээ

Домогт “The Beatles” хамтлагийг үндэслэгчдийн нэг Жон Ленноны тоглож байсан төгөлдөр хуур “Gotta Have Rock and Roll” компанийн зохион байгуулсан дуудлага худалдаагаар 575 мянган ам.долларын үнээр зарагджээ. Энэхүү хөгжмийг 800 мянгаас 1,2 сая ам.долларын үнэ хүрнэ гэж тооцоолж байсан ч ийнхүү арай хямд зарагдсан бөгөөд Америк хөл бөмбөгийн Indianapolis Colts багийн эзэн,  хөгжим цуглуулагч Жим Ирсей гэх эр худалдан авсан байна

Жон Ленон 1872 онд үйлдвэрлэгдсэн уг төгөлдөр хуурыг 1966 онд худалдан авч байсан ба хожим найздаа бэлэглэсэн байдаг. Төгөлдөр хуур дээр түүний нэр, 1971 он, “The Beatles” хамтлагийн гишүүний бичсэн хэд хэдэн дууны нэрийг сийлсэн төмөр пайз хадсан байдаг ажээ. Тэрээр энэхүү төгөлдөр хуур дээрээ “Sgt. Pepper’s” цомогт орсон дуунуудаа зохиож байсан гэнэ.

Эх сурвалж: Washington post

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж